Нүүр хуудас / Тусламж үйлчилгээ / Яаралтай тусламж

Хүүхдийн тусламж

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Хүүхдийн тасаг нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 161 тоот тушаалд заагдсан албан тушаалтануудын 0-16 насны хүүхдэд хүүхдийн ерөнхий мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээ, сувилгааг амбулатори болон хэвтүүлэн эмчлэх тасагт олон улсын стандартын дагуу үзүүлж байна.

Мөн тус тасаг нь хүүхдийн биеийн онцлогт тохирсон ор, сахиурын ор, хүүхдийн онцлогт тохирсон хоол, тоглоомын өрөө зэрэг хүүхэд, эцэг эхчүүдэд ээлтэй, тав тухтай орчныг бүрдүүлсэн.

Хүүхдийн тасаг нь дараах тусламж үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

  • Амбулаторийн тусламж үйлчилгээ
  • Эмнэлэгт хэвтүүлэн эмчилэх
  • Урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах
  • Гэрийн дуудлага, идэвхитэй эргэлтээр зөвөлгөө өгөх
  • Товлолт вакцинд хамруулах

Хүүхдийн стационари нь:

Стационари нь 0-16 насны хүүхдэд ерөнхий мэргэжлийн чиглэлээр өвчний учир хэвтэж эмчлүүлж байгаа хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эрчимт эмчилгээний палат нь 2000 онд японы тусламжаар аппарат, тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, хүүхдэд яаралтай, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тусламжийг бүрэн үзүүлэх бололцоотой.

 

Эмч нар харах