Нүүр хуудас / Үйлчлүүлэгч / Төлбөр тооцоо

Төлбөр тооцоо

КАСС

Эмнэлгийн касс нь Хоёрдугаар байрны 2 давхарт Сувилагчийн пост дээр байрлах бөгөөд та төлбөрт тусламж үйлчилгээний төлбөр тооцоог энд хийнэ. 

 

ТӨЛБӨРТ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Тус эмнэлэг нь Монгол Улсын “Эрүүл мэндийн тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 заалт, Эрүүл мэндийн сайдын 2016 оны А/228 тоот тушаалыг үндэслэн Эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

 

​Эрүүл мэндийн даатгал гэж юу вэ?

Иргэний эрүүл мэндийн даатгал нь даатгуулагч эрүүл мэндийн эрсдэлд орох үед санхүүгийн дэмжлэг авах зорилгоор өөрөө болон ажил олгогч, төрөөс хуульд заасан журмын дагуу даатгалын шимтгэл төлж, даатгалын санг бүрдүүлэх, эрсдэлд өртсөн даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг уг сангаас төлөх нийгэм эдийн засгийн арга хэмжээ юм.
Эрүүл мэндийн даатгалын ямар ямар хэлбэр байдаг вэ?
Иргэний эрүүл мэндийн даатгал тухай хуульд зааснаар эрүүл мэндийн даатгал нь заавал, сайн дурын гэсэн хоёр хэлбэртэй. Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулна. Иймээс иргэн та эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, шимтгэлээ хуульд заасан хувь хэмжээ, хугацаанд төлөх үүрэгтэй. Харин Монгол Улсад амьдарч байгаа тодорхой хөдөлмөр эрхлээгүй гадаадын иргэн эрүүл мэндийн даатгалд даатгуулах эсэхээ өөрөө шийднэ.
Эрүүл мэндийн даатгалд даатгуулсанаар:
Даатгуулагч эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ жил бүр төлөх үүрэгтэй бөгөөд даатгуулсан тохиолдолд тухайн жилдээ 2 000 000 төгрөг хүртэлх тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх эрхтэй. Үүнд:
  • Хэвтэн эмчлэх тусламж, үйлчилгээ
  • Амбулаторийн тусламж, үйлчилгээ
  • Оношилгоо шинжилгээ
  • Уламжлалт эмчилгээ
  • Нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ /рашаан, сувиллын зардал/
  • Өдрөөр эмчлэх тусламж, үйлчилгээ
  • Хөнгөвчлөх эмчилгээ
  • Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт
  • Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ
 
Шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг даатгуулагч (ажил хөдөлмөр эрхэлж буй ажилтан, малчин, оюутан, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн) нь аймаг, дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн 10 хувь, төв болон тусгай мэргэжлийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ эмнэлгийн нийт зардлын 15 хувийг өөрөө, үлдсэн төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан төлнө.
Өндөр өртөгтэй мэс засалд хэрэглэгдэх 80 гаруй нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн 75 хүртэл хувийг даатгалын сангаас хариуцан төлөх юм. Өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд дараах мэс засал хамаарна. Үүнд:
  • Зүрхний төрөлхийн гажгийн мэс засал
  • Зүрхний олдмол гажгийн мэс засал
  • Зүрхний ишемит өвчний үеийн мэс засал
  • Артерийн судасны эмгэгүүдийн үеийн мэс засал
  • Тархи мэдрэлийн мэс засал
  • Бүдүүн шулуун гэдэсний мэс засал
  • Бөөрний мэс засал
  • Чих, хамар, хоолойн мэс засал
  • Гэмтэл, бэртлийн мэс засал
  • Ерөнхий мэс засал
  • Эрхтэн, хиймэл эрхтэн суулгах мэс засал зэрэг болно.