Нүүр хуудас / Үйлчлүүлэгч / Угтах үйлчилгээ/хөтөч

Угтах үйлчилгээ/хөтөч

Үйлчлүүлэгчдэд хүндэтгэлтэй хандан тусламж үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай авахад дэмжлэг үзүүлж, мэдээллээр хангах, чиглүүлэх үүрэг бүхий Угтах үйлчилгээний ажилтан буюу Хөтөчийг ажиллуулж байна. 
Хөтөч нь төв хаалганы дэргэд байрлаж  иргэд үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой мэдээллээр хангах, чиглүүлэх, үдэж өгөх үйлчилгээг үзүүлэхийг  зорьж байна. 
Хөтөчид зан харилцаа, угтах, үдэх үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах мэдээлэл, мэдлэг, ур чадвар олгоход анхаарч ажилладаг ба дохионы хэл болон өвөрмөц үйлчилгээний  сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан.

Хэвтүүлэн эмчлэх тасаг бүр өвчтөн угтан авах үйлчилгээг өөрийн тасгийн онцлогт тохируулан явуулж байна.