Эмийн сан

Эмнэлэг дээр 2 гадуур эмийн сан байх ба эдгээр нь эмчийн жороор болон жоргүй олгодог эм, тариа болон эмнэлгийн хэрэгслийг худалддаг.

Эмийн сангууд:

  • “МОНФА” эмийн сан

“МОНФА” эмийн сан нь УХТЭ-ийн Хоёрдугаар байрны 1 давхарт байрладаг бөгөөд “Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх” эмийн сангийн нэг  юм. Эрүүл мэндийн даатгал бүхий иргэд нь 132 төрлийн эмийг 80 хүртэлх хувийн хөнгөлттэй үнээр худалдан авах боломжтой байдаг. Энэхүү хөнгөлөлтийг эдлэхийн тулд өөрийн оршин суугаа хорооны өрхийн эмнэлгийн эмчдээ хандана. Эмийн жор нь бичигдсэн өдрөөс эхлэн 10 хоногийн дотор хүчинтэй байх бөгөөд жоронд ямар нэгэн үг, үсгийн засвар ороогүй байх шаардлагатай.

  • “МОНОС” эмийн сан /УХТЭ-ийн төв хаалганы хажууд байрлаж байна./