Нүүр хуудас / Үйлчлүүлэгч / Үйлчлэх хүрээ

Үйлчлэх хүрээ

Тус эмнэлэг нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 161 тоот тушаалаар батлагдсан хүнд амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.  Үүнд:

Эрхэлж буй ажил, албан тушаалаар:

  • Улс төрийн албан тушаалтан
  • Төрийн өндөр албан тушаалтан
  • Төрийн захиргааны албан тушаалтан
  • Тусгай албан тушаалтан

Нутаг дэвсгэрийн харьяалалаар үйлчлүүлэх хүн ам:

  • Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяаны хүн ам

Бусад иргэд:

  • Монгол улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын цолтон, гавьяат, төрийн соёрхолтон
  • Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог генерал, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хууль цаазны жинхэнэ зөвлөх цолтон
  • Монгол улсаас гадаад улс, НҮБ-ын төрөлжсөн байгууллагад суугаа бүрэн эрхт элчин төлөөлөгчийн газрын дипломат ажилтан
  • Гадаад орнуудаас Монгол улсад суугаа дипломат ажилтан, олон улсын байгууллагын төлөөлөгч, гадаадын элчин төлөөлөгчид, мэргэжилтэн, иргэд
  • ШУА-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, орлогч дарга, эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич, Шинжлэх ухааны доктор (Dr.Sc)
  • Монгол улсын УИХ-ын тогтоолоор заагдсан төрийн өндөр албан тушаал эрхэлж байсан, чөлөөнд буюу гавьяаны амралтанд гарсан хүмүүс
  • АИХ-ын депутат, УБХ-ын гишүүд
  • Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, дайны ахмадууд
  • “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг бүхий иргэд