Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг-Үндэсний оношилгоо эмчилгээний төв"-ийн нээлт боллоо.

2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн нээлтийн ёслол боллоо. Энэхүү нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Н.Оюундарь, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам, БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүд болох  Жун Хо Сүк, У Жэ Сэ, И Чэ Иг, Чо Дү Жа нарын гишүүдээс гадна төслийг гүйцэтгэсэн компани болон санхүүжилтийг шийдсэн “Эксим” банкны Гүйцэтгэх захирал Шин Дон Ён нарын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирлээ.

Энэхүү төсөл нь орчин үеийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагад бүрэн нийцсэн бөгөөд 15.600 метр квадрат ашигтай талбай бүхий таван давхар эмнэлэг юм. Тус эмнэлэгт яаралтай тусламжийн тасаг, хүлээн авах, дүрс оношилгооны төв, цөмийн анагаах ухааны тасаг, дурангийн оношилгоо эмчилгээ, ариутгал халдваргүйтэл, мэс засал, мэдрэлийн мэс засал, эрчимт эмчилгээний тасаг, хоолны өрөө тус тус байрлаж үйл ажиллагаагаа явуулах юм.