Зөвөлгөө

Уушгины архаг бөглөрөлт өвчин буюу Мэнгэр

Нийтэлсэн огноо: 2017-10-13

Ерөнхий ойлголт

Үрэвслийн улмаас гуурсан хоолойд эргэшгүй буюу бүрэн бус/ хэсэгчлэн эргэх онцлогтой бөглөрөл үүсч агаарын урсгал буурах, уушгины агааржуулалт ба хийн солилцоо давшингуйгаар хямарч, эмнэлзүйд амьсгалын дутагдал ба уушги-зүрхний архаг дутагдлын хам шинжээр илэрдэг аажим даамжрах явцтай өвчин юм.

Шинж тэмдэг

  • Бөгшүүлж ханиалгах
  • Цэр гарах
  • Амьсгаадах
  • Ачаалал даах чадвар буурах
  • Хөлрөх
  • Халуурах
  • Биеийн жин өөрчлөгдөх

Шалтгаан

  • Тамхи 
  • Агаарын бохирдол                
  • Үйлдвэрийн хортой нөхцөл
  • Идэвхигүй тамхичид
  • Аденовирусын халдвар
  • Витамин С дутагдал

Хэрэв та тамхи татдаг бол !!!

Тамхичин Хүний Индексээр тамхи татдаг хүн УАБӨ-өөр өвчлөх магадлал хэр байгааг тодорхойлж болно.

Тамхичин Хүний Индекс:

  • ТХИ= өдөрт татсан тамхины тоо * 12 (нэг жил дэх сарын тоо)
  •  ТХИ > 120 ГХАБөҮ – ээр өвдөх эрсдэлтэй
  •  ТХИ > 160 УАБӨ- өөр өвдөх эрсдэлтэй
  •  ТХИ > 240 Архаг тамхичин, УАБӨ – өөр өвдөх эрсдэлтэй

Оношилгоо

  • Цусны хийн шинжилгээ 
  • Биохими
  • Aльфа 1 антитрипсин
  • Гадаад амьсгалын үйл ажиллагаа
  • Цээжний рентген
  • КТГ
  • Дуран

Эмчилгээ

  • Эмийн эмчилгээ
  • Эмийн бус эмчилгээ (сэргээн засах, хоол тэжээл)
  • Хүчилтөрөгчийн эмчилгээ
  • Мэс засал эмчилгээ
  • Хөнгөвчлөх эмчилгээ

Урьдчилан сэргийлэлт

  • Тамхи татахаа зогсоох
  • Агаарын бохирдлоос зайлсхийх
  • Хэт халуун орчноос зайлсхийх
  • Өрц, хэвлийн булчингийн амьсгалын дасгал хийх
  • Амьсгалын замын шүүрлийг гадагшлуулах өвөрмөц байрлалд хэвтэх
  • Биеийн тамираар хичээллэх
  • Хоолны дэглэм баримтлах
  • Биеийн жингээ барих, хэт таргалахгүй байх