Зөвөлгөө

Амьсгалын замын цочмог өвчлөл

Нийтэлсэн огноо: 2018-12-06

Хэрэв гэнэт хоолой хөндүүрлэн хамраас нус гоожиж, яс янгинан, халуурч эхлэвэл ханиад буюу шинжлэх ухааны  хэллэгээр амьсгалын замын цочмог өвчин туссаны шинж юм. Энэ нь хамгийн их тархсан өвчлөлүүдийн нэг юм. Үүсгэгчийн төрлөөс хамаарч амьсгалын замын цочмог өвчний үед хамрын ханиад, хоолой өвдөх ба ханиалгалт болж болно. Зарим тохиолдолд амьсгалын замын гэмтлийн зэрэгцээ нүд гэмтэн нүдний салст бүрхүүлийн үрэвсэл үүсдэг.

Шалтгаан

  • Амьсгалын замын цочмог вирусын халдвар. /томуу, томуу төст, аденовирус, риновирусын халдвар г.м/
  • Бактерийн гаралтай амьсгалын замын цочмог өвчнүүд. /стрептококк, стафилококк, пневмококк, болон бусад олон бактериудаар үүсгэгдсэн амьсгалын замын өвчнүүд/
  • Микоплазмын гаралтай амьсгалын замын цочмог өвчнүүд. /Эсийн бүрхүүлгүй бактеритэй төстэй бичил биетэн микорплазмаар үүсгэгддэг, цөөхөн тохиолддог өвчин/

Шинж тэмдэг

  • Амьсгалын замын цочмог өвчнүүд нь огцом, гэнэт эхэлнэ.
  • Толгой өвдөх
  • Бие эрс сульдах
  • Булчингаар шархирах, халуурах
  • Уур, уцаартай болох

Урьдчилан сэргийлэлт

  • Өвчтнийг орчноос нь тусгаарлах
  • Хувийн эд зүйлсийг ариутгах
  • Жил бүр вакцинжуулалтанд хамрагдах