Нүүр хуудас / Тусламж үйлчилгээ / Бөөр, дотоод шүүрлийн булчирхай судлалын тасаг

Бөөр, дотоод шүүрлийн булчирхай судлалын тасаг

Бөөр, Дотоод Шүүрлийн Булчирхай судлалын тасаг нь эмнэлгийн Хоёрдугаар байрны 4 давхарт байрладаг бөгөөд үйлчлүүлэгчдэд Бөөр, Дотоод шүүрлийн булчирхайн чиглэлээр нотолгоонд суурилсан, Олон улсын стандартад нийцсэн тусламж үйлчилгээ үзүүлж, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг стандартын дагуу цаг алдалгүй оношлон, эмчилж байна.
ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
Манай тасаг нь дараах эмгэгийн үеийн оношилгоо, эмчилгээг хийж байна. Үүнд:

  • Бөөрний архаг өвчин
  • Чихрийн шижин
  • Цусны даралт ихсэлтийн үеийн бөөрний өвчин
  • Анхдагч цочмог болон архаг гломерулонефрит
  • Хоёрдогч гломерулонефрит
  • Анхдагч, хоёрдогч цочмог болон архаг пиелонефрит
  • Интерстициал нефрит
  • Васкулитын нефрит
  • Ревматоид артритын нефропати
  • Склеродермийн нефропати
  • Миеломын нефропати
  • Бамбай булчирхайн эмгэг зэрэг бөөр, дотоод шүүрлийн булчирхайн өвчин эмгэгүүд

Эмч нар харах