Нүүр хуудас / Тусламж үйлчилгээ / Гадуур эмийн сан

Гадуур эмийн сан

Эмнэлэг дээр 2 гадуур эмийн сан байх ба эдгээр нь эмчийн жороор болон жоргүй олгодог эм, тариа болон эмнэлгийн хэрэгслийг худалддаг.

Эмийн сангууд:

  • “МОНОС” эмийн сан /УХТЭ-ийн төв хаалганы хажууд байрлаж байна./

  • “МОНФА” эмийн сан /УХТЭ-ийн Хоёрдугаар байрны 1 давхарт байрлаж байна./ Монфа эмийн сан  нь “Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх”  эмийн сангийн нэг  юм. ЭМД бүхий иргэд нь 132 төрлийн эмийг 80 хүртэлх хувийн хөнгөлттэй үнээр худалдан авах боломжтой байдаг. Энэхүү хөнгөлөлтийг эдлэхийн тулд өөрийн оршин суугаа хорооны өрхийн эмнэлгийн эмчдээ хандана.  Эмийн жор нь бичигдсэн өдрөөс эхлэн 10 хоногийн дотор хүчинтэй байх бөгөөд жоронд ямар нэгэн үг, үсгийн засвар ороогүй байх шаардлагатай.