Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтэнд оролцлоо.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтэнд оролцлоо.

Нийтэлсэн огноо: 2019-04-24

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэллээ.  

Нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын алба хаагчид “Яаралтай цуглар” дохиогоор Сүхбаатарын талбайд цуглаж, гамшгаас хамгаалах бэлэн байдлаа шалгуулах нэгдсэн жагсаалын арга хэмжээнд Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн бие бүрэлдэхүүн оролцлоо.