Зөвөлгөө

Гахайны томуу буюу А томуу

Нийтэлсэн огноо: 2018-09-28

Шинж тэмдэг

  • Гахайн томууны илрэх шинж тэмдэг нь ердийн томуутай адил.
  • Халдвартай хүнтэй контактласанаас 1-5 хоногийн дараанаас халуун огцом нэмэгдэж, чичрүүдэс хүрэх, ханиалгах, амьсгалахад бэрхшээлтэй болох, бие сулрах, үе мөч болон булчин, толгой өвдөх шинж тэмдэг илэрнэ.
  • Зарим тохиолдолд эдгээр шинж тэмдэгээс гадна гүйлгэх, бөөлжих шинж тэмдэг илэрнэ.

Урьдчилан сэргийлэлт

  • Стресс хүний дархлааг буруулдаг. Мөн нойр, хоол, биеийн идэвх дутагдах, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэх нь стресст оруулдаг. Тиймээс аль болох тайван байж амьдралын эрүүл хэв маягийг сахих хэрэгтэй.
  • Гараа байнга савантай бүлээн усаар угааж байх хэрэгтэй.
  • Ханиалгаж, найтаж байгаа хүмүүсээс хол байх. 

Ханиад томуу туссан байж болзошгүй шинж тэмдэг илэрвэл дур мэдэн тун тунгаар нь элдэв хүчтэй эм бэлдмэл уухын оронд эмчид үзүүлж мэргэжлийн зөвлөгөө авч, шинжилгээ өгөх хэрэгтэй.