Нүүр хуудас / Тусламж үйлчилгээ / Дотуур эмийн сан

Дотуур эмийн сан

1. ОЛГОХ ХЭСЭГ:

Эмнэлгийн хэмжээнд нийт 10 эмчилгээний тасагт 400 гаруй нэр төрлийн эмээр өдөр тутам жигд хүртээмжтэй хангадаг. Тасаг тус бүрт өдөрт 2-4 удаагийн давталттай эм тариа, эмнэлгийн хэрэгслийг бэлтгэн олгодог ба амралтын өдрүүдэд дуудагдан ажилладаг. Сар тутам эмийн чанарыг шалгаж, шаардлага хангахгүй эм тариа, эмнэлгийн хэрэгслүүдийг нийлүүлэгч байгууллагууд руу буцаан солиулж авдаг. Мөн сард 2 удаа тасаг нэгжүүдэд олгосон эмийн тайланг гаргаж эмийн нягтлангаар хянуулж, сар тутам эмийн тооллого явуулдаг.

Тасгуудад эмчилгээ эрхэлсэн орлогч даргийн гарын үсэг, тамга бүхий тусгай маягтаар мансууруулах, сэтгэц нөлөөт эмийг  хүлээлгэн өгч, хоосон туншилыг тоо ёсоор гарын үсэг зуруулан хүлээн авдаг.

2. НӨӨЦИЙН ХЭСЭГ:

Мэс заслын кабинет, урологийн кабинет, зүрхний бичлэг, зүрхний эхо, нүдний кабинет, тарианы өрөө, мэдрэлийн кабинет, хүүхдийн кабинет, дотоод шүүрлийн кабинет, дүрс оношилгоо, ходоодны дуран зэрэг амбулаторийн кабинет, нэгжүүд уламжлалтын тасагт шаардлагатай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг олгодог. Лабораторийн бүх хэсгүүдэд хэрэгцээт урвалжуудыг цаг тухайд нь нийлүүлж байна. Диабетын хэсэг, мэс заслын болон ходоодны дурангийн өндөр өртөгтийг захиалгын дагуу нийлүүлж байна.

Сард дунджаар 300 орчим хүнд  42,5 сая төгрөгний төрөөс төлбөрийг хариуцдаг эм, тариаг жорын дагуу олгож байна. Төрөөс төлбөрийг хариуцдаг дараах эм, тариануудыг жорын дагуу олгож байна.

Олон улсын нэршил Тун Эмийн хэлбэр
Пилокарпин 1%-1мл нүд/дусал
Тималол 0.5%-10мл нүд/дусал
Леводопа+ Карбидопа 250мг+25мг*100 шахмал
Левотироксин 100мкг*50 шахмал
Гликлазид 80 мг*10 шахмал
Гликлазид+ метформин 80мг+500мг*10 шахмал
Метформин 500мг*100 шахмал
Метформин 1000мг*60 шахмал
Вилдаглиптин  50мг * 56 шахмал
Инсулин микстард 100ЕД/мл-3мл тариа
Инсулин новомикс 100ЕД/мл-3мл тариа
Инсулин новорапид 100ЕД/мл-3мл тариа
Инсулин ливемер 100ЕД/мл-3мл тариа
Инсулин инсултард 100ЕД/мл-3мл тариа
Инсулин инсултард 100ЕД/мл-10мл тариа
Инсулин актрапид 100ЕД/мл-10мл тариа
Адиуритин 01мг/мл-5мл шингэн

 

3. ЭМ НАЙРУУЛАН БЭЛТГЭХ ХЭСЭГ:

17 нэрийн гадуур дотуур хэрэглэх шингэн эм, тосон түрхлэг, нунтаг, зэргийг эмийн стандарт технологийн дагуу найруулан бэлгэж, олгодог.