Нүүр хуудас / Тусламж үйлчилгээ / Компьютер томографи

Компьютер томографи

УХТЭ нь Япон улсын “Toshiba” фирмийн “Activion-16” загварын 16 зүсэлтэт Комьютертомографийн аппаратыг эмчилгээ, оношилгоондоо ашиглаж байна. Уг аппарат нь толгой, их бие, мөчдийн эрхтэнүүдийн оношилгоог тодосгогчтой болон жирийн зүсэлтээр харах зэргээр сүүлийн үеийн программын тусламжтайгаар З хэлбэрт /аксиаль, корональ, сагиталь/ оруулж оношилгоог хийнэ. Мөн уушгины эдийг HRCT хэлбэрээр зүслэг хийж өвчин эмгэгийг илүү нарийн оношлох боломжтой юм.

Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан: 09:00-11:00

Байршил: УХТЭ-ийн Нэгдүгээр байрны 2 давхарт 224 тоот

Тусламж үйлчилгээ

  • Хэвлийн хөндийн болон голтын эрхтэний тодосгогч бодистой болон тодосгогч бодисгүй
  • Нурууны (xүзүү, сээр, бүсэлхий)
  • Цээжний хөндийн болон голтын эрхтэний тодосгогч бодистой болон тодосгогч бодисгүй
  • Толгойн
  • Хамрын дайвар хөндийн
  • Чихний
  • Ухархайн
  • Хүзүүний
  • Мөчдийн

Оношилгооны хариу: Оношилгоо хийлгэснээс хойш 4-5 цагийн дараа гарна.

Эмч нар харах