Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Зайн оношилгоогоор хүссэн газраасаа нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг авах боломж бүрдлээ.

Зайн оношилгоогоор хүссэн газраасаа нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг авах боломж бүрдлээ.

Нийтэлсэн огноо: 2019-01-16

Монгол Улс болон Бүгд найрамдах солонгос улсын хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу хэрэгжиж буй Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах МОН-8 төслийн хүрээнд өнөөдөр  зайн оношилгооны тоноглогдсон түргэн тусламжийн автомашинуудыг  Булган, Хөвсгөл, Сүхбаатар, Увс, Өвөрхангай аймагт гардуулж өглөө.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ үеэр хэлэхдээ уг автомашинууд нь өвчтний шинжилгээг цахим хэлбэрээр интернетээр дамжуулах зөөврийн компьютер, шээсний анализатор, цахилгаан чагнуур, цусан дахь сахар хэмжих төхөөрөмж, оношилгооны видео дуран, дэлгэц бүхий дижитал тоноглолтой. Интернетэд холбогдон ямар ч газраас Улаанбаатар хотын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгүүд, үндэсний оношилгоо, эмчилгээний төвд өвчтний биеийн байдал, шинжилгээний үзүүлэлтүүдийг газар дээрээс нь шууд дамжуулдаг давуу талтай гэлээ.

Хөдөө орон нутаг, алслагдсан сум, суурин газарт амьдарч байгаа нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ шаардлагатай иргэд оршин суугаа газраасаа эмчийн тусламж, зөвлөгөөг зайн оношилгоогоор авах боломж бүрдэж байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам