Зөвөлгөө

Жирэмслэлт гэж юу вэ?

Нийтэлсэн огноо: 2017-10-12

Үр тогтох гэдэг нь эр бэлгийн эс өндгөн эстэй нэгдэх үйл явц юм. Боловсорч гүйцсэн өндгөн эс өндгөвчнөөс гараад түүнтэй холбоотой умайн гуурсан хоолой руу урсаж ордог. Энэ нь даавраас авсан дохионы дагуу гүйцэтгэгдэнэ. Умайн гуурсан хоолой нөгөө үзүүртээ умайтай холбоотой байдаг бөгөөд энэ хоолойд үр тогтолт явагдана.

Жирэмсний хугацааг үр тогтсон мөчөөс бус харин сүүлийн сарын тэмдгийн эхний өдрөөс эхлэн тооцдог. Жирэмсэн болсон үед илрэх шинжүүд:

Эрт хугацаанд илрэх шинж тэмдгүүд:

  • Сарын тэмдэг хоригдох;
  • Бөөлжис хутгах;
  • Огиулах;
  • Бөөлжих;
  • Хөх томрох, хөхний товчны орчим борлож, нөсөөжих, судас нь өргөсөх;
  • Нүүр сэвхтэх;
  • Шээс ойр ойрхон хүрэх;
  • Үтрээнээс гарах ялгадасны гаралт нэмэгдэх;
  • Ядрах, нойр хүрэх;
  • Кофе, цай, тамхи, өөхтэй хоол зэрэг тодорхой зүйлд дургүй болох;

Зарим эмэгтэйчүүдэд эдгээр шинжүүд илрэхгүй байж болно. Жирэмсэн байж магадгүй гэвэл:

  • Бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсон бол жирэмсэлсэн байж магадгүй.
  • Сарын тэмдэг ирэх ёстой өдрөөс хойш 10 хоног хүлээнэ.
  • Жирэмсэн эсэхээ тодруулахаар эмчид хандаарай.