Нүүр хуудас / Тусламж үйлчилгээ / Зүрх судасны кабинет

Зүрх судасны кабинет

Тус кабинет нь зүрх судасны өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээг үзүүлэхийн зэрэгцээ үйлчлүүлэгч болон түүний гэр бүлд эрүүл мэндийн зөвлөгөө өгч байна.

Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан: 8:20-16:20

Байршил: УХТЭ-ийн Хоёрдугаар байрны 2 давхарт 205, 206 тоот

ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Зүрх судасны кабинет нь зүрх судасны тогтолцооны дараах өвчин, эмгэгийг оношлон эмчлэж байна. Үүнд:

  • Титэм судасны өвчин (зүрхний бах, зүрхний шигдээс, титмийн архаг цусан хангамжийн дутагдал)
  • Кардиомиопати (тэлэгдлийн, зузааралт, рестриктив)
  • Цусны даралт ихсэлтийн үеийн зүрхний өвчин
  • Миокардит
  • Халдварт эндокардит
  • Зүрхний хавхлагын өвчин
  • Зүрхний төрөлхийн гажиг
  • Зүрхний хэрэх өвчин
  • Үнхэлцгэн хальсны эмгэгүүд
  • Зүрхний дутагдал
  • Зүрхний хэм алдагдал

Эмч нар харах