Нүүр хуудас / Тусламж үйлчилгээ / Зүрх судас судлалын тасаг

Зүрх судас судлалын тасаг

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Зүрх судас судлалын тасаг нь эмнэлгийн Хоёрдугаар байрны 5 дугаар давхарт байрладаг бөгөөд зүрх судасны нарийн мэргэжлийн чиглэлээр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг, өндөр мэдлэг чадвар бүхий эмч сувилагч нар дэвшилтэт технологит тулгуурлан үзүүлж, үйлчлүүлэгчдийн амьдралын чанарыг сайжруулахын төлөө ажиллаж байна.

ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Манай тасаг нь дараах эмгэгийн үеийн оношилгоо, эмчилгээг хийж байна. Үүнд:

  • Титэм судасны өвчин (зүрхний бах, зүрхний шигдээс, титмийн архаг цусан хангамжийн дутагдал)
  •  Кардиомиопати (тэлэгдлийн, зузааралт, рестриктив)
  •  Цусны даралт ихсэлтийн үеийн зүрхний өвчин
  •  Миокардит
  •  Халдварт эндокардит
  •  Зүрхний хавхлагын өвчин
  •  Зүрхний төрөлхийн гажиг
  •  Зүрхний хэрэх өвчин
  •  Үнхэлцгэн хальсны эмгэгүүд
  •  Зүрхний дутагдал
  •  Зүрхний хэм алдагдал

 

Эмч нар харах