Лаборатори

Манай лаборатори нь олон улсын ISO 15189:2015 стандартийн шаардлагыг хангасан Монгол улсын анхны стандарчлагдсан лаборатори юм.

Сорьцыг үйлчлүүлэгчээс шинжилгээний төрлөөр ялган авч, шинжилгээ аппаратанд  уншихаас хариу гарах хүртэл бүх үйл ажиллагаа автоматчлагдсан дэлхийд тэргүүлэгч орчин үеийн дэвшилтэт техник технологийг лабораторийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.

Бид чанарын дотоод хяналтыг тогтмол явуулахаас гадна Япон, Австрали, Франц, Герман улсуудын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын гадаад хяналтад хамрагддаг тул манай лабораторийн шинжилгээний хариу баталгаатай. Дэвшилтэт техник технологиос гадна олон жилийн туршлагатай салбартаа тэргүүлэгч эмч, лаборантууд,ажиллагсад ажилладаг. Манай эмнэлгийн лабораторийн бүх шинжилгээнүүд нь ЭМД-д хамрагддаг.

УХТЭ Нэгдсэн лабораторийн тасгийн давуу талууд :
  • Шинжилгээний цогц байдал

Бүх төрлийн лабораторийг нэгтгэсэн оношийн өндөр ач холбогдолтой шинжилгээний үзүүлэлтүүд болон бусад лабораториудад хийгддэггүй ховор, хязгаартай хийгддэг нарийвчилсан бүх төрлийн шинжилгээнээс сонгон өгөх боломжтой.

  • Шинжилгээний найдвартай байдал

Автомат төхөөрөмж, мэргэжлийн чадварлаг эмч, шинжилгээний олон улсын чанарын хяналт зэргийг бүгдийг шийдэж чадсан тул баталгаатай шинжилгээг хийлгэх боломжтой болсон.

  • Чанарын баталгаажуулалт ба хяналт

Сар бүр дотоод хяналтыг тогтмол явуулахаас гадна Австрали, Япон улсуудын чанарын хяналтын байгууллагаар шинжилгээнийхээ үр дүнг хянуулж баталгаажуулдаг.

  • Шинжилгээний үр дүнгийн ойлгомжтой байдал

Шинжилгээний хариуг үйлчлүүлэгчид ойлгомжтой байхаар өөрчлөлттэй үзүүлэлтүүдэд тэмдэглээтэй гаргадаг.

  • Шинжилгээний хямд өртөг

Бүх төрлийн шинжилгээг үйлчлүүлэгчид ЭМДаатгалаар үнэ төлбөргүйгээр үйлчилдэг.

  • Цаг хугацаа ба дэвшилтэт байдал

Эд эс, нян судлалын шинжилгээнээс бусад шинжилгээний хариу бүрэн автомат тоног төхөөрөмжөөр хийгддэг тул өдөртөө багтаж гардаг.

Манай тусламж үйлчилгээ:

  • Клиник гематологийн шинжилгээ
  • Иммуногематологиийн шинжилгээ
  • Цусны бүлэгнэлийн шинжилгээ
  • Молекул биологийн шинжилгээ
  • Клиник химийн шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ
  • Иммунологийн шинжилгээ
  • Нян судлалын шинжилгээ
  • Эмгэг судлалын шинжилгээ

Цагийн хуваарь:

  • Цус, биохими, иммунологийн шинжилгээг Даваа-Баасан гаригт 7:30- 10:00 цагийн хооронд Нэгдүгээр байрны 2 давхарын 216 тоот өрөөнд авна.
  • ​Нян судлалын шинжилгээг Даваа-Пүрэв гаригт 8:20-10:00 цагийн хооронд Дөрөвдүгээр байрны 1 давхарт бактериологи лабораторид авна.
  • Яаралтай шинжилгээг цаг харгалзахгүйгээр авна.  

Шинжилгээний хариу:

  • Биохими, иммунологи, бүлэгнэл, клиник хими, цусны АВО бүлэг, цусны шинжилгээний хариу тухайн өдөртөө хурдан шуурхай гарна.
  • Эсийн шинжилгээний хариу ажлын 2 хоногт
  • Эдийн шинжилгээний хариу ажлын 5-7 хоногт
  • Нян судлалын шинжилгээний хариу 72 цагийн дотор гардаг.

 

 

Шинжилгээний зорилго

ШИНЖИЛГЭЭНИЙ ЗОРИЛГО

Лабораторын шинжилгээ нь таны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тодорхой үүрэгтэй бөгөөд лабораторын шинжилгээ нь дотроо цусны дэлгэрэнгүй шинжилгээ, иммунологийн шинжилгээ, биохимийн шинжилгээ, бактериологийн шинжилгээ гэх мэт олон төрөл байх бөгөөд ганцхан төрлийн шинжилгээгээр таны бие махбодын байдлыг бүрэн илэрхийлэх боломжгүй юм. Тиймээс нарийвчлан шинжлэх эрхтэн тогтолцоо болон өөрт буй зовиурын талаар эмчтэйгээ харилцан ярилцаж өөрт тохирох шинжилгээг сонгон өгнө.

Ихэвчлэн лабораторын шинжилгээ нь дараах зорилгоор хийгдэнэ. Үүнд:

  • Шинж тэмдгийн шалтгааныг тодорхойлох
  • Оношийг батлах
  • Урьдчилан сэргийлэх
  • Өвчний үе шатыг тогтоох
  • Эмчилгээний хяналтыг хийх

Шинжилгээ өгөхийн өмнө

ШИНЖИЛГЭЭ ӨГӨХИЙН ӨМНӨ

Шинжилгээг ямар зорилгоор өгч байгаа, шинжилгээний хариуг ямар утгатайг мэдэх нь чухал ч түүнээс илүүгээр шинжилгээний хариунд нөлөөлж буй хүчин зүйлсийг мэдэж авах нь шинжилгээний хариу үнэн зөв гарахын үндэс болно.

Шинжилгээний хариунд шинжилгээ өгөхөөс өмнөх 3 өдрийн нэн ялангуяа өмнөх өдөр идсэн хоол хүнс, дасгал хөдөлгөөн, эмийн бэлдмэл, хорт зуршил үүн дотроо спиртийн төрлийн зүйлсүүд гээд маш олон хүчин зүйлс нөлөөлж байдаг.

Шинжилгээнд нөлөөлөх хүчин зүйлс

ШИНЖИЛГЭЭНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС

  • Цусан дах өөх тосны шинжилгээг өгөх гэж байгаа бол та шинжилгээ өгөхөөс өмнө 12 цаг өлөн байх ба өлөн үеийн цусны сахар тодорхойлох бол 8 цаг өлөн байх ёстой.
  • Зарим эм болон ургамал эмүүд шинжилгээний хариунд нөлөөлж байдаг. Жишээлбэл: жирэмснээс хамгаалах эм, стеройд дааврын бэлдмэлүүд сахарын хэмжээг ихэсгэдэг бол даралт буулгах болон сэтгэц нөлөөт эмүүд сахарын хэмжээг бууруулж байдаг.
  • Архи болон кафеин бүхий ундаа
  • Хоол идсэний дараа шинжилгээ өгөх
  • Витамин ууж буй үед ялангуяа витамин С
  • Стресс хүчин зүйл
  • Дасгал хөдөлгөөн
  • Жирэмсэн болон сарын тэмдэг
  • Шинжилгээ өгсөн байрлал
  • Далайн түвшнөөс хэр зэрэг өндөр байрласан эсэх зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байдаг.

Эмчийнхээ зааврыг даган шинжилгээний бэлтгэлээ зөв хангаж өгөх нь таны шинжилгээний хариуг илүү зөв, баталгаатай болгодог.

Шинжилгээний хариу

ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ

Шинжилгээгээр хүний цусанд агуулагдах хэвийн найрлагыг тодорхойлж буй үед тоон утгаар агуулагдах хэмжээ нь илэрхийлэгдэнэ. Харин цусанд агуулагдахгүй гадны бактер, вирүс зэргийг тодорхойлж буй үед эерэг, сөрөг, торхойгүй бүс буюу grey zone гэсэн утга бүхий хариу гарна.

  • Эерэг буюу positive: Тухайн үйлчлүүлэгчийн сорьцонд шинжлэгдэхүүн илэрсэнийг илтгэнэ.
  • Сөрөг буюу negative: Тухайн үйлчлүүлэгчийн сорьцонд шинжлэгдэхүүн илэрээгүйг илтгэнэ.
  • Тодорхойгүй буюу Grey zone: Эерэг болон сөрөг эсэх нь яг тодорхойгүй байгааг илтгэнэ. Жишээлбэл вирүсын эсрэг үүссэн эсрэг бие тодорхойлоход grey zone гарах нь тухайн вирүсын халдвартай эсэхийг хангалттай илэрхийлж чадахгүй. Энэ хариу гарах нь бидний дээр дурьдсан шинжилгээний бэлтгэл болон тухайн оношлуурын мэдрэг чанартай холбоотой байдаг.
  • Биохимийн шинжилгээ
  • Цусны биохимийн шинжилгээ /ЦБШ/ нь элэг, бөөр, нойр булчирхай зэрэг олон дотор эрхтэний үйл ажиллагааг дүгнэх боломж олгодог лабораторийн шинжилгээний арга юм. Үүнээс гадна ЦБШ нь хүний биед ямар төрлийн бичил элементүүд дутагдаж байгааг харуулна.
  • УХТЭ-ийн Нэгдсэн лаборатори нь Герман улсын ROCHE компаний Integra 400 Plus биохимийн бүрэн автомат анализатороор 40 нэр төрлийн шинжилгээг хийж байна. Биохимийн шинжилгээнд элэг, цөс, нойр булчирхайн үйл ажиллагаа, бөөрний үйл ажиллагаа, зүрх, үе мөчний эмгэг, нүүрс ус, өөх тосны солилцоо, электролит, эрдэсийн шинжилгээ багтана.

    Анхаарах зүйл

    Шинжилгээг өлөн өгнө. Шинжилгээ өгөхдөө ердийн дэглэмтэй байна. Хэт шарж түлж хайрсан болон халуун ногоотой хоол идэхгүй байх. Архи дарс хэрэглэхгүй байхыг анхаарах шаардлагатай.

    Шинжилгээ авах

    ЦБШ авахын тулд тохойны нугаламын хураагуур судаснаас 5-6 мл цус авдаг. Ингэж авсан судалгааны материал буюу хүний цусны биохимийн үзүүлэлтүүдийг тодорхойлдог.

  • Иммунологийн шинжилгээ
  • УХТЭ-ийн Нэгдсэн лаборатори нь Герман улсын ROCHE фирмийн HITACHI-ROCHE COBAS-E 411 бүрэн автомат анализатороор иммунологийн шинжилгээний 15 нэр төрлийн үзүүлэлт тодорхойлж байна. Иммунологийн шинжилгэнд В,С вирусын маркер, хавдрын маркерууд, зүрхний хурц үрэвслийн оношилгоо, бамбайн булчирхайн дааврууд, иммуноглобулинууд орно. Иммунологийн шинжилгээ нь эсрэг бие болон иммуноглобулин ашиглан макромолекул байгаа эсэхийг эсвэл түүний агууламжийг хэмждэг биохимийн шинжилгээ юм.
  • Серологийн шинжилгээ
  • Бактериологийн шинжилгээ
  • Микробиологийн шинжилгээний сорьцыг зөв авах нь эмгэгтөрөгчийг ялган өсгөвөрлөж, тодорхойлох гол нөхцөлийг бүрдүүлдэг.

    Сорьц авах цаг

  • Цэр болон шээсний шинжилгээний сорьцыг авахад өвчтөн дөнгөж өглөө боссоны дараа авбал сайн учир нь энэ үед эмгэгтөрөгч үржих нөхцөл бүрдсэн байдаг. Цусны шинжилгээ авахдаа өвчтөн халуурч эхэлсэн үед авбал сайн.
  • Бусад сорьцыг авах цаг нь өвчтний биеийн байдал, сорьцыг лабораторид хүргэхэд эмч, сувилагч, лабораторийн ажилтан нарын хоорондын тохиролцооноос хамаардаг.
  • Хамгийн чухал нь өвчтөнд аль болохоор антибиотик эмчилгээ эхлэхээс өмнө сорцыг авах нь зүйтэй юм.

  • Гистологийн шинжилгээ

Эмч нар харах