Нүүр хуудас / Тусламж үйлчилгээ / Мэдрэл судлалын тасаг

Мэдрэл судлалын тасаг

Мэдрэлийн тасаг нь эмнэлгийн Нэгдүгээр байрны 4 давхарт байрладаг бөгөөд үйлчлүүлэгчдэд Монгол Улсын хууль тогтоомж, стандартын хүрээнд эрүүл мэндийн мэдрэлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг өндөр мэдлэг чавдар бүхий мэргэжилтнүүд дэвшилтэт технологид тулгуурлан үзүүлж, үйлчлүүлэгчийн амьдралын чанарыг сайжруулахаар ажиллаж байна. 


ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
Мэдрэлийн тасаг нь дараах эмгэгийн үеийн оношилгоо, эмчилгээг хийж байна. Үүнд:

  • Тархи нугасны хурц болон архаг цусан хангамжийн дутагдал
  • Захын мэдрэлийн өвчнүүд
  • Миелин задрах өвчнүүд
  • Толгой өвдөлт
  • Эпилепси, уналт таталт
  • Нурууны өвдөлт
  • Төв мэдрэлийн тогтолцооны үрэвслийн эмгэгүүд
  • Хөдөлгөөний тогтолцооны өвчнүүд 
  • Мэдрэл - булчингийн өвчнүүд
  • Гавал тархины гэмтэл   
  • Тархи нугасны хавдрын оношилгоо

Эмч нар харах