Мэдэгдэл

Нийтэлсэн огноо: 2019-12-03

Сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээ, цахим мэдээллийн хэрэгслүүдээр Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг хувьчилагдаж байгаа хэмээх худал мэдээлэл тарааж байгаад манай эмнэлгийн хамт олон гүнээ харамсаж байна.

УХТЭ нь Эрүүл мэндийн яамны харъяа, 90 жилийн түүхтэй, төрөлжсөн нарийн мэргэжлийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг улсын ууган эмнэлгүүдийн нэг бөгөөд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудын хүрээнд үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Манай эмнэлгийг хувьчилах тухай мэдээлэл нь ор үндэслэлгүй мэдээлэл болохыг УХТЭ-ийн захиргаанаас мэдэгдэж байна.

 

Эмнэлгийн захиргаа