Нүүр хуудас / Тусламж үйлчилгээ / Мэс засал судлалын тасаг

Мэс засал судлалын тасаг

Тус тасаг нь эмнэлгийн Нэгдүгээр байрны 3 давхарт байрладаг бөгөөд нийт 50 ортой, ерөнхий мэс заслын 9 эмч, урологийн мэс заслын 2 эмч, эмэгтэйчүүдийн мэс заслын 2 эмч, чих хамар хоолойн мэс заслын 2 эмч, ахлах сувилагч 1, хагалгааны сувилагч 13, тасгийн сувилагч 16 бүрэлдэхүүнтэй ерөнхий мэс засал, дурангийн мэс засал, бөөр шээсний замын мэс засал, эмэгтэйчүүдийн мэс засал, хавдрын мэс засал, судасны мэс засал, булчирхай дотоод шүүрлийн мэс засал, цээжний хөндийн мэс засал болон жижиг мэс ажилбаруудын тусламж үйлчилгээг яаралтай болон төлөвлөгөөт журмаар үзүүлж жилд дунджаар 2700-3000 орчим хагалгаа хийж гүйцэтгэж байна. 

Мэс заслын өвчний оношилгоо эмчилгээний үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:

  • Дурангийн мэс засал
  • Хиймэл үе шилжүүлэн суулгах мэс засал
  • Элэг, цөсний замын мэс засал
  • Ходоод, гэдэсний замын мэс засал
  • Дотоод шүүрлийн булчирхайн мэс засал
  • Судасны мэс засал
  • Цээжний хөндийн мэс засал
  • Ясны идээт үрэвслийн үеийн мэс засал
  • Бүдүүн шулуун гэдэсний мэс засал
  • Бөөр шээсний замын мэс засал /нээлттэй болон дурангийн/
  • Эмэгтэйчүүдийн мэс засал /нээлттэй болон дурангийн/
  • Хөхний мэс засал
  • Ивэрхийн мэс засал /нээлттэй болон дурангийн/

Зөвхөн манайд төдийгүй, дэлхийд томоохноо тооцогдох элэг, нойр булчирхай, ходоод гэдэсний замын мэс заслуудыг манай хамт олон амжилттай гүйцэтгэж байна.

Дурангийн мэс заслын нэр төрөл:

Нийт мэс заслын 60% орчим хувийг дурангийн аргаар хийгдэж байна. Тэр дундаа цөсний замын эмгэгүүдийн 98% нь дурангийн мэс заслаар эмчлэгдэж байна. Нийт 100 гаруй нэр төрлийн мэс засал хийж байгаагаас 42 нэр төрлийн мэс заслыг дурангийн аргаар хийж байна. Зөвхөн сүүлийн 3 жилийн дотор ходоод тайрах, уушги тайрах, нойр булчирхай тайрах, элэг дэлүү тайрах, бамбай авах болон тайрах, таргалалтын эсрэг, ивэрхийн мэс заслуудыг дурангийн аргаар нэвтрүүлээд байна.

Эмч нар харах