Зөвөлгөө

Нүдний даралт яагаад ихэсдэг вэ?

Нийтэлсэн огноо: 2018-08-02

Нүдний даралт ихдэлт буюу глауком нь нүдний дотоод даралт нэмэгдсээр харааны мэдрэлийг гэмтээдэг архаг өвчин юм. 
 
Шалтгаан
  • Нүдний дотоод шингэн хэт их үүсэх
  • Сэтгэл санааны хүнд цохилт
  • Мэдрэлийн хэт ачаалал
  • Архи, тамхи болон бусад зүйлийн хордлого
  • Зүрх судасны өвчин (даралт ихсэх, судас хатуурах)
  • Дотоод шүүрлийн өвчин (чихрийн шижин)
  • Удамшил
Шинж тэмдэг
  • Үе үе нүд харанхуйлах
  • Гэрэл солонгорсон хүрээтэй харагдах
  • Нүд нойтон оргих
  • Нүдээр үл мэдэг хатгуулна
  • Бүрэнхий үед харах чадвар муудах
  • Нүдний эргэн тойрон үл мэдэг өвдөх
  • Харааны талбай нарийсах
  • Нүдээр хүчтэй өвдөх
  • Дотор муухайрах, бөөлжих
Эмчилгээ
  • Эмийн эмчилгээ
  • Мэс засал эмчилгээ
Нүдний даралт ихдэлтийн үед баримтлах зарчим:
  • Эмчийн зааваргүй дур мэдэн эм бэлдмэл хэрэглэхгүй байх
  • Тогтмол эмчид үзүүлж, хянуулж байх
  • Ажил, гэртээ стрессээс зайлсхийх
  • Өдөрт 8 цагаас багагүй цаг унтах
  • Шөнийн ээлжинд ажиллах, хүнд юм өргөхөөс зайлсхийх
  • Эрүүл агаарт гарч, гимнастикаар хичээллэх
  • Зурагтыг харанхуйд үзэхээс зайлсхийх
  • Нүдийг ядраахгүйн тулд гэрэл сайтай газар ном, сонин үзэж байх
  • Халуун наранд малгайгүйгээр удаан явахаас зайлсхийх
  • Архи ууж, тамхи татаж болохгүй
  • Тостой, шарсан, давсалсан бүтээгдэхүүн идэхгүй байх
  • Цагаан хоол илүү хэрэглэж байх
  • Шингэнийг хоногт 1,5 литр хүртэл хязгаарлах
  • Ходоод гэдэсний үйл ажиллагаандаа хяналт тавьж, өтгөн хаталтаас сэргийлэх
  • Хүйтэн усанд сэлэхгүй байх, өвөл дулаан хувцаслах
  • Халуун устай ванн, саун, ууранд сууж болохгүй.