Зөвөлгөө

Нойр муудвал

Нийтэлсэн огноо: 2017-11-30

Наад зах нь л мэдрэлийн ядаргаанд орж эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирно. Ядаргаанд орсон хүний үс шингэрч халцрахын хамт царай алдан үрчлээтэж, үеийнхнээсээ түрүүлж хөгширдөг гэсэн судалгаа бий. Мөн сүүлийн үед бүх насныхны дунд өргөн дэлгэрээд байгаа альцхаймер (мартамхай болох, ой санамжаа алдах) өвчин тусах нь нойр муугаас шалтгаалдаг аж. Түүнчлэн багадаа бага унтдаг байсан хүүхэд өсдөггүй. Нойр, өсөлт хоёр нь нягт холбоотой.
Нойр судлаачдын зүгээс шөнө нойр хүрэхгүй байгаа тохиолдолд дараах зөвлөгөөг өгч байна. 
  • Цагаа бүү хар 
  • Тухайн үед телевиз үзэх, ном уншихаас зайлсхий. 
  • Нойргүйдсэн үед маш олон бодол ар араасаа хөврөн урсдаг. Үүнийг таслан зогсоо. Юу ч битгий бод. “Би унтаж байна, би амарч байна” гэж өөрийгөө ятга. 
  • Эцэст нь их ч унтсан бай, бага ч унтсан бай өөртөө хангалттай унтаж амарсан гэдэг итгэлийг төрүүлэх нь чухал.
Сайхан нойрсохын ач холбогдол
  • Урт наслах 
  • Ой тогтоолт сайжрах
  • Хавдрын эрсдлийг бууруулах
  • Стресс тайлах
  • Замын ослоос сэргийлэх
  • Турах