Зөвөлгөө

Оффисын ажил ба өдрийн хоол

Нийтэлсэн огноо: 2014-09-03

Өдрийн хоолонд гэрээсээ юу авч явах, хаана юу идэх, биеийн жингээ хэрхэн барих, хэрхэн зөв эрүүл хооллох гээд хоолны асуудал бишгүй л гарч байсан байх. Уулзалт хийх шалтгаанаар гадуур хооллох, эсвэл ажил дээр хоол авчирч идэх боломжгүй байх, хамт ажилдаг хүмүүс гаднаас түргэн хоол авчрах гэх мэт бид хоолны асуудлыг хянахад хэцүү байдаг.  

Эрүүл бас сайхан хооллож болох хэдэн ерөнхий дүрмийг танд танилцуулъя  

  • Суудлын ажил биеийн жинг нэмэгдүүлдэг учир хамгийн гол нь хаана юу ч идэж байсан эрүүл, илчлэг багатай шим тэжээл сайтай хоол сонгох
  • Хөргөгчинд удаан хадгалж болох самар, үр, хатаасан жимс, лаазалсан загас зэргийг ажил дээрээ байлгах  
  • Гэрээсээ хоол авчирдаг бол маш сайн хоолны сав хэрэглэх, хоолны сав нь тасалгаатай байх, мөн маш сайн тагтай байх 
  • Хоолны савнаас идэхийн оронд ажил дээрээ өөрийн хэргэлдэг гоёмсог таваг байлгаж хоол тавганд идэх нь сайхан мэдрэмжийг төрүүлдэг.
  • Хоолоо ажлын ширээн дээр идэхээс зайлсхийх хэрэгтэй. Та бүтэн 8 цаг ажлын ширээний ард суудаг учир хоол идэх 30 минутад орчноо өөрчлөх боломжтой. Зуны улиралд гадаа гарч хооллох эсвэл шатан дээр суух, найз нөхөдтэйгөө хамт хооллох нь сэтгэл санааг сэргээж ажлын алжаал тайлна.  
  • Өглөөний цайгаа гэртээ уух нь ажил дээрээ ирээд жижиг сажиг юм хамж идэхээс хамгаална
  • Эрүүл хөнгөн хоол ажилдаа авч явж өөрийгөө хэт өлсгөхгүй байх   
  • Өдрийн хоолонд шөлтэй хоол, хөнгөн салад зууш захиалж идэх
  • Мөн дасгал хийхээ бүү март. Өдрийн хоолны дараа 15-30 минут хурдан алхах, мөр, толгой, хүзүүгээ ч мөн хөдөлгөж байх хэрэгтэй.