Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Сувилагчийн нэг өдөр аяны хүрээнд "Зөв амьдрах ухаан" ТББ дээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалт хийн, үзлэгт хамруулан зөвлөгөө өглөө.

Сувилагчийн нэг өдөр аяны хүрээнд "Зөв амьдрах ухаан" ТББ дээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалт хийн, үзлэгт хамруулан зөвлөгөө өглөө.

Нийтэлсэн огноо: 2019-04-05

Тус эмнэлгийн Сувилахуйн албанаас Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/95 тоот тушаалын дагуу Олон улсын сувилагч нарын өдрийг угтан "Сувилагчийн нэг өдөр" аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд УХТЭ-ийн Уламжлалт эмчилгээний тасгийн эмч, сувилагч нар 2019 оны 04 сарын 05-ны өдрийн 09:00-11:00 цагийн хооронд "Зөв амьдрах ухаан" ТББ дээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалт хийн, үзлэгт хамруулан зөвлөгөө өглөө. 

Энэ үеэр “Цэвэр гар эрүүл мэнд“, “Ундны усны аюулгүй хэрэгцээ" сэдвээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулж, "Томуугаас урьдчилан сэргийлэх цэгэн иллэг" хэрхэн хийх талаар зөвлөгөө өгөв.