Нүүр хуудас / Тасаг нэгж / СУВИЛАХУЙН АЛБА

СУВИЛАХУЙН АЛБА

Тус эмнэлгийн сувилахуйн алба нь төрөлжсөн нарийн мэргэжлийн сувилахуйн тусламж үйлчилгээг цогц, шуурхай, чанартай үзүүлэхэд сувилахуйн нэгдсэн удирдлагаар хангах, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээг үзүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээг олон улсын жишигт хүргэхээр сувилахуйн албаны дарга, арга зүйч, тасгийн ахлах сувилагч, сувилагч, хөдөлгөөн засалч, лаборант, бага эмч, эм найруулагч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр бид үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Сувилахуйн албаны үйл ажиллагааны чиглэл нь:

  1. Сувилахуй, эмнэлгийн тусгай мэргэжилтний мэргэжлийн тусламж, үйлчилгээний эрх зүй, тушаал журам, удирдамж, заавар, стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх
  2. Сувилахуйн тусламж үйлчилгээнд чанар сайжруулах олон улсын туршлага нэвтрүүлэх
  3. Ижил мэргэжлийн үзпэг, хяналтын хуудас хөтлөх, шинэ санаа хэрэгжүүлэх
  4. Сувилахуйн тусламж үйлчилгээнд “Сувилгааны түүх”-ийн бичилт, түүний чанарыг тогтмол сайжруулах аргачлал боловсруулж, сургалт зохион байгуулах
  5. Эрдэм шинжилгээний онол практикийн бага хурлыг зохион байгуулах, сувилагч нарт судалгааны арга барилыг эзэмшүүлэх
  6. Шинэ төгсөж ирсэн мэргэжилтнүүдийг хөгжүүлэх, дадлагажуулах  хөтөлбөр төлөвлөгөөг гаргах, гарын авлагаар хангах,дадлагажуулах
  7. Мэргэжилтнүүдийг ажлын байранд нь хөгжүүлэх, өсөн дэвжих /career development/ бололцоог олгох
  8. Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагааг бэхжүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх, чадавхижуулах