Зөвөлгөө

Сэтгэцийн эрүүл мэнд

Нийтэлсэн огноо: 2017-11-30

Сэтгэцийн хувьд эрүүл байгаагийн хамгийн гол үзүүлэлт бол аливаа юманд дасан зохицох чадвар. Сэтгэл хөдлөлийн өөрчлөлт ямар ч хүнд байдаг. Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүн гэдэг нь өөрийн бухимдалтай байдлаа зөвөөр даван туулж чадаагүйгээс болж биеийн болон сэтгэцийн байнгын зовиур, эмгэгтэй болохыг хэлнэ. Тиймээс аливаа асуудалд дасан зохицох, зөвөөр шийдвэрлэж чадаж байгаа бол сэтгэцийн хувьд эрүүл гэсэн үг.
Уур бухимдлаа зохистойгоор илэрхийлэх нь эрүүл үзэгдэл бөгөөд гол нь уур бухимдал бус түүнийгээ хэрхэн даван туулж байгаа нь чухал юм. Хэрвээ ямар нэг асуудал байвал мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.