Тариа

Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан  08:20-15:20

Байршил: УХТЭ-ийн Нэгдүгээр байрны 2 давхарт 242 тоот

Тарианы кабинетээр зөвхөн тус эмнэлгийн амбулаторийн эмчид үзүүлж, эмчилгээний заалт бүхий үйлчлүүлнэ. Амбулаторийн эмч шаардлага бүхий үйлчлүүлэгчид тарианы кабинетэд илгээх бичиг бичиж өгнө. Үйлчлүүлэгч уг илгээх бичиг, эмнэлгийн баталгаажсан карт болон эмчийн бичсэн эм, тариа тариурыг баталгаатай эмийн сангаас авч очно. Үйлчлүүлэгч эм тариа, тариур, дуслын систем худалдан авахдаа хаяг, хугацаа, бүрэн бүтэн байдлыг шалгаж авна. Сувилагч үйлчлүүлэгчийн дэргэд тариа, тариур, дуслын систем зэргийн бүрэн бүтэн байдал, хаяг, хугацааг шалгасны дараа эмчилгээг хийнэ.

ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

  • Судас тариа
  • Булчин тариа
  • Арьсан доорх тариа
  • Дусал

Үнэ тариф

Үйлчлэх хүрээний бус үйлчлүүлэгч тус эмнэлгийн эмчид үзүүлж эмчилгээ хийлгэх тохиолдолд холбогдох тушаалын дагуу төлбөрөө төлнө.

Хориглох

Эмчийн хяналтанд хийх шаардлагатай тариа дуслыг хийхгүй.