Зөвөлгөө

Томуу, томуу төст өвчний үеийн зөвлөмж

Нийтэлсэн огноо: 2018-09-27

Томуу, ханиадаар өвдсөн бол заавал эмчид үзүүлж байж эмийг хэрэглэнэ. Эмийн сангийн хүнээс шинж тэмдгээ хэлж эм авч уудаг дадлаас салах. 
  • Халуунтай үед хоолонд дургүй байдаг тул шингэн юм аль болох их уулгаж хордлого тайлна. Гэхдээ хүйтэн юм уулгаж болохгүй. Аньс, чацаргана, нимбэгний жүүс, ханд, буцалсан аарц, байхуу цай, хярам зэргийг өдөрт 1-1.5л уулгана. Хоол хорихгүй, ердийн хоол өгнө.
  • Халуун бууртал хэвтрийн дэглэм сахиулна. Хэвтэх орчин, гэр нь чийглэг (60-80% хүртэл), дулаан (23оС- ээс дээш), агаарын сэлгээ сайтай, боломжоороо зайтай, сэлүүхэн хэвтүүлэх нь чухал. Агаарын чийгжилийг аппаратын болон механик (саванд ус хийж тавих, нойтон даавуу орны толгойд нь тавих г.м.) аргуудаар үүсгэнэ.
Авах арга хэмжээ:
  • Хүндрэлээс сэргийлж халуун бууртал 2-5 хоног хэвтрийн дэглэм сахих
  • Хордлого намжаахад шингэн сайн уулгахын зэрэгцээ хөлөргөх, цэгэн иллэг хийх зэрэг улалмжлалт эмчилгээнүүд
  • Хамар нармайд бүлээн жин тавина
  • Сүү ба ургамлын гаралтай хоолыг зонхилон хэрэглэнэ
  • Сонгино сармисны уураар хамар, залгиурыг утна
  • Томуу болон амьсгалын замын бусад халдвараар өвдсөн бол даарч болохгүй, энэ нь хүндрэл үүсэх гол шалтгаан болно.