Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / "Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг-Үндэсний оношилгоо эмчилгээний төв"-ийн нээлт болно.

"Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг-Үндэсний оношилгоо эмчилгээний төв"-ийн нээлт болно.

Нийтэлсэн огноо: 2019-07-04

Монгол Улсын Засгийн Газар болон БНСУ-ын Засгийн Газрын хамтын ажиллагааны хүрээнд 2012 оны тавдугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” төслийг эхлүүлсэн бөгөөд төвийн нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр болно.

Үндэсний оношилгоо, үйлчилгээний төв ашиглалтад орсноор Монголын эрүүл мэндийн системийг шинэ шатанд хүргэх, хорт хавдрыг эрт шатанд оношлох, нийтийн эрүүл мэндийн чанарыг сайжруулах, гадаад явж оношилгоонд ордог иргэд эх орондоо оношлуулах боломж нээгдэж байгаа юм.