Зөвөлгөө

Урт наслах 10 алтан дүрэм

Нийтэлсэн огноо: 2017-10-16

Урт наслах 10 алтан дүрэм:

  1. Хэт их идэхгүй байх. Хэрвээ биеийн хүчний хүнд ажил хийдэггүй бол өдрийн 2000 ккал илчлэгтэй хоол идэх нь бүрэн хүрэлцэнэ.
  2. Насныхаа онцлогтой тохируулж хоолныхоо цэсийг зохицуулах. 30-аас дээш насны эмэгтэйчүүд хүнсэндээ самрыг тогтмол хэрэглэж байх нь арьсанд үрчлээ үүсэхийг багасгадаг. 40-өөс дээш насны хүмүүс бета каротинаар баялаг улаан лууван, улаан манжин, шар, улаан өнгийн жимс ногоог тогтмол хэрэглэх, 50-иас дээш насны хүмүүс кальциар баялаг хүнс болох бяслаг, загасыг хүнсэндээ хэрэглэж занших шаардлагатай.
  3. Идэвхтэй амьдрахыг зорих. Судлаачид ажил хийдэггүй хүн үеийнхээ хүмүүсээс 5-н насаар хөгшин харагддаг болохыг тогтоосон байна.
  4. Ямар ч үед гуниглаж болохгүй. Өөдрөг үзэлтнүүд гутранги үзэлтнүүдээс харьцангуй урт насалдаг.
  5. Хөдөлгөөнтэй байх. Өдөрт хэдхэн минут спортоор хичээллэх нь насыг уртасгадаг. 30-аас дээш насанд өсөлтийн гормон бие махбодод үүсэх явц багасдаг бол байнга сургуулилтын явцад өсөлтийн гормоны ялгаруулалт нэмэгддэг.
  6. Сэрүүн нөхцөлд унтаж байх. 17-18С дулаантай тасалгаанд унтах нь бодисын солилцоог хэвийн явагдах нөхцлийг бүрдүүлдэг.
  7. Сайхан сэтгэлээр аливаа зүйлд хандах. Ухамсаргүй болчимгүй аливаа үйлдлээс татгалзаж байх хэрэгтэй. Унатлаа бүжиглэх, аймшгийн ном зохиол олон цагаар уншихаас зайлсхий.
  8. Уур хилэнгээ өөртөө хадгалахгүй гадагш гаргаж бай. Хорт хавдраар өвчлөгсдийн 65% нь уур хилэнгээ өөртөө хадгалж бачимддаг хүмүүс байдаг.
  9. Оюун санаагаа хөгжүүлэх ажил тогтмол хийж бай. Үгийн сүлжээ таах, ном унших, гадаад хэл сурах зэргээр тархи толгойгоо идэвхтэй ажиллуулснаар тархи толгой сэргэлэн байхын зэрэгцээ зүрх судас, цусны эргэлт, бодисын солилцооны үйл ажиллагаа идэвхждэг.
  10. Бэлгийн харилцааны үед эндорфин гормон ялгардаг учраас бусдаас илүү залуу харагддаг.