Зөвөлгөө

Уушиг хийгээр тэлэгдэх өвчин буюу эмфизем

Нийтэлсэн огноо: 2018-10-09

Уушиг, хийгээр тэлэгдэх өвчин буюу эмфизем гэдэг нь уушгины эдийн хөдөлгөөнт чадвар буурч, агаараар дүүрэхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл амьсгаа гаргасны дараа уушгинд зохих хэмжээнээсээ хавьгүй их агаар үлддэг. Ихэвчлэн уушиг ингэж бүхэлдээ гэмтдэг бөгөөд үүнийг тархмал тэлэгдэлт гэнэ. Заримдаа уушигны хийгээр дүүрч тэлэгдсэн хэсгүүд нь уушигны хэвийн эдтэй зэрэгцсэн байдаг. Ийм хэсгийг булл гэх ба тэлэгдэлтийг буллезон  буюу цэлцрүүт тэлэгдэлт гэж нэрлэдэг.

Шалтгаан

  • Гуурсан хоолойн архаг үрэвсэл
  • Удамшлын хүчин зүйл
  • Уушгины сүрьеэ
  • Тамхи татах, бохирдсон агаар 

Эмчилгээ

  • Хүчилтөрөгч эмчилгээ
  • Амьсгалын дасгал
  • Мэс засал эмчилгээ