Нүүр хуудас / Бидний тухай / Хамтын ажиллагаа

Хамтын ажиллагаа

Манай эмнэлэг нь дараах олон улсын болон гадаадын байгууллагуудтай гэрээний үндсэн дээр хөтөлбөр сургалтуудыг хэрэгжүүлж байна.

2000 онд Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжийн 80% нь шинэчлэгдсэн.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын санхүүжилтээр байгууллагын хэмжээнд Чанарын Удирдлагын Олон улсын ISO 9001 2008-ийн стандартыг хангах ажлыг зохион байгуулж 2010 онд Поликлиникийн тасаг, 2011 онд эмнэлгийн хэмжээнд уг гэрчилгээг  эрүүл мэндийн салбарт анх удаа авсан.