Зөвөлгөө

Ханиаднаас яаж сэргийлэх вэ?

Нийтэлсэн огноо: 2018-09-26

Ханиад томуу нь хүйтний улиралд influenza овгийн RNA вирус ханиалгах найтаах үед агаарын замаар дамжин халдварлаж

  • халуурах
  • ханиалгах
  • хоолой өвдөх
  • толгой өвдөх
  • нус гоожих
  • үе мөч өвдөх
  • бие сулрах, ядрах зэрэг шинж тэмдэгтэй бөгөөд хүндэрвэл вирусны хатгалгаа,цаашилбал вактерийн хатгалгаа үүсгэдэг. Ингэж хүндрэх нь зүрх судасны болон амьсгалын замын архаг өвчтэй хүмүүст онцгой аюултай байдаг. Хүүхдүүд өндөр халуурч, гүйлгэн суулгах ба таталт хүртэл өгч хүндэрч болно. Жил бүр 226 000 хүн томуугийн хүндрэлээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг ба тэдгээрээс 36 000 нь нас бардаг байна.

Ханиад томуунаас хамгаалах хамгийн найдвартай цорын ганц хамгаалалт бол Томуугийн эсрэг вакцин юм. Томуугийн вирус жил болгон өөрчлөгдөн хувирч байдаг. Иймээс ДЭМБ-аас жил бүр вакцинийг өөрчлөн  давтан хийлгэхийг зөвлөдөг байна. Эрдэмтэд   жил бүр  томуугийн хэлбэрийг сайтар судлаж тогтоосны дараа тэр жилдээ дэгдэж болох хамгийн өндөр магадлалтай вирусийн эсрэг, вакцинийг бүтээдэг байна.