Зөвөлгөө

Хумсны хэлбэр ба зан чанар

Нийтэлсэн огноо: 2017-11-30

Сэтгэл судлаачид нэгэн сонирхолтой зүй тогтлыг нээжээ. Хүний царайны төрхтэй адил хумсны хэлбэрээр тухайн хүний зан чанарыг тодорхойлж болох гэнэ. 
Тухайлбал: 
  • Хүрзэн хэлбэртэй хумстай бол онцгой эрч хүчтэй, аливаад бодитой ханддаг нэгэн байх гэнэ. Сэтгэлийн ийм их эрчийг иог болон амьсгалын дасгалаар сааруулж, тайвшруулж байх хэрэгтэй. 
  • Дөрвөн өнцөг бүхий дөрвөлжин хумс нь дэг журамд дуртай, биеэ барьж чаддаг, тэвчээртэй, сахилга баттайн илрэл. Булчингаа суллаж, тархиа амраах зорилгоор хөл болон толгойн иллэг хийлгэж байхыг зөвлөе. 
  • Зууван хумс нь зураач хүмүүст элбэг тохиолддог. Амьсгалын замын эрхтэндээ илүү анхаарах хэрэгтэй. Гимнастик, биеийн тамирын дасгалын тусламжтайгаар сул бие махбодио чангаруулж болно. 
  • Хурц шөвгөр хумстай бол тэвчээргүй, шунахай, цухалдуу зантайн шинж юм байна. Эрүүл мэндэд халтай энэ сөрөг зан чанараас ангижрахын тулд сэтгэл зүйн арга тус болно. 
  • Гүдгэр хумс нь мэдрэлийн ядаргаанд орсны шинж тул В15, Д болон Е аминдэм, цайраар баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэх хэрэгтэй.