Нүүр хуудас / Тусламж үйлчилгээ / Цус судлалын кабинет

Цус судлалын кабинет

Цус судлалын кабинет нь дараах 2 чиглэлээр үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлж байна. Үүнд:

  1. Цус судлаач эмчийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх
  2. Урьдчилан сэргийлэх буюу дотрын ерөнхий мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх

ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Тус кабинет нь дараах төрлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

  • Цус багадалтуудыг ялган оношлох
  • Цусны наалдацын шинжилгээ хийж дүгнэх
  • Ясны хэмийн шинжилгээг хийж дүгнэх
  • Молекул биологи, иммуни гистохимийн шинжилгээг зөв төлөвлөн илгээх
  • Цусны эмгэг өвчнүүдийг зөв оношлох
  • Бусад эмгэгүүдээс зөв ялган оношлох
  • Урьдчилан сэргийлэх эмчийн үзлэгт үйлчлэх хүрээний хүн амыг хамруулах, оношлогоо шинжилгээний дүгнэлт хийн, нэгдсэн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсролын зөвлөгөөг  эрүүл зан үйл, эрүүл төлөвшил олгох чиглэлээр байнга хийж байна. 

Мөн яаралтай дотрын болон хэвлийн эмгэгүүдийг цаг алдалгүй зөв оношлох, нарийн мэргэжлийн эмч нарт зөв чиглүүлэх болон үйлчлэх хүрээний хүн амын дунд эрүүл мэндийн боловсрол олгох өдөрлөг, сургалтуудыг тогтмол хийж байна.

Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан: 8:20-16:20

Эмч нар харах