Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / "Чихрийн шижингээс гэр бүлээ хамгаалцгаая" сэдэвт өдөрлөг зохион байгуулагдана.

"Чихрийн шижингээс гэр бүлээ хамгаалцгаая" сэдэвт өдөрлөг зохион байгуулагдана.

Нийтэлсэн огноо: 2019-11-11

Тус эмнэлгийн БДШБСТасгийн Диабетийн төвөөс Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан "Гэр бүлээ хамгаалцгаая" сэдэвт өдөрлөгийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 7:30-12:30 цагт зохион байгуулагдана. Өдөрлөгийн үеэр: 

  • 7.30-9.30 цагт: Цусны сахар глюкометрээр тодорхойлох /Төв үүдэнд, Тавин ортын үүдэнд/
  • 9.30-11.30 цагт: "Omron" аппаратаар оношлох /Сургалтын танхимд/
  • 9.30-11.30 цагт: Өндөр, жин, бүсэлхийн тойрог, артерийн даралт үзэх  /Сургалтын танхимд/
  • 9.30-11.30 цагт: Хооллолтын зөвлөгөө, амталгаа  /Сургалтын танхимд/
  • 9.30-11.30 цагт: Ясны сийрэгжилт тодорхойлох /Сургалтын танхимд/
  • 11.30-12.30 цагт: Үйлчлүүлэгчдэд чихрийн шижингийн хүндрэлүүдийн сургалт хийгдэнэ. /Сургалтын танхимд/