Нүүр хуудас / Тусламж үйлчилгээ / Шаардлагатай бичиг баримт

Шаардлагатай бичиг баримт

Эмнэлэгт  хэвтэж  эмчлүүлэх  гэдэг нь эмнэлэгт эмчилгээ, оношилгоо, ажиглалт хийлгэхээр нэгээс дээш хоногоор хэвтэхийг хэлнэ. Зөвхөн эмчийн заалтаар эмнэлэгт төлөвлөгөөт журмаар хэвтүүлнэ. Үйлчлүүлэгч та эмнэлэгт хэвтэхээр дуудагдсан бол тухайн өдрийн өглөө 09:00-12:00 цагийн хооронд ирэх үүрэгтэй.  Дараах зүйлсийг бүрдүүлсэн байна. Үүнд:

 

Үйлчлэх хүрээний хүн ам:

  • Хэвтэх бичиг /Хэвтүүлэх шийдвэр гаргасан кабинетийн эмчээс авах/
  • Иргэний үнэмлэх
  • ЭМД-ын дэвтэр /тухайн оны баталгаажилт хийгдсэн байх/
  • Нийгмийн даатгалын дэвтэр /ажил хийж байгаа хүн/
  • Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Үйлчлүүлэгчийн карт /Тухайн оны баталгаажилт хийгдсэн байх/

Сүхбаатар дүүргийн иргэд:

  • Хэвтэх бичиг /Кабинетийн эмчээс авах/
  • Иргэний үнэмлэх
  • ЭМД-ын дэвтэр /тухайн оны баталгаажилт хийгдсэн байх/
  • Нийгмийн даатгалын дэвтэр /ажил хийж байгаа хүн/
  • 13А маягт / Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвөөс авах/