Нүүр хуудас / Тусламж үйлчилгээ / Эмнэлгээс гарах

Эмнэлгээс гарах

Эмнэлгээс гарах 

  • Эмчлэгч эмч өвчтөн гаргах тухай шийдвэрийг гаргана.
  • Эмчлүүлэгч эмнэлгээс гарах өдрийн өглөө 10 цагаас өмнө өрөөгөө чөлөөлнө.
  • Эмнэлгээс гарах үедээ өрөөнд байгаа эд зүйлсийг ээлжийн сувилагч болон үйлчлэгчид хүлээлгэн өгнө. 

Магадлагаа авах

  • Эмнэлгээс гарахдаа эмнэлгийн хуудас авах тохиолдолд тасгийн сувилагчид урьдчилан мэдэгдэнэ.
  • Өөрийн Эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон Нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн хуудасны төлбөр болох 300 төгрөгийг (бэлнээр) бэлтгэж сувилагчид өгнө.           
  • Эмнэлгийн хуудсыг эмнэлгээс гарсны өдрөөс хойш ажлын 2 өдөрт багтаан олгоно.
  • Уг хуудсыг эмнэлгийн статистикийн албанаас авна. 

Эрүүл мэндийн карт 

  • Эмчлэгч эмч өвчтөний биеийн байдал, онош болон энэлэгт хийгдсэн оношилгоо, шинжилгээ, эмчилгээний талаар өвчтөний эрүүл мэндийн картанд тэмдэглэнэ. Мөн цаашид хийх шаардлагатай эмчилгээ болон анхаарах зүйлсийн талаар зөвлөгөөг картанд тэмдэглэнэ. 

Хяналтанд орох 

  • Эмнэлгээс гарсны дараа эмчилгээг эмчийн хяналтанд үргэлжлүүлэх тохиолдолд эмчлэгч эмчийн заалтаар харьяалагдах амбулаторийн эмчид эмнэлгээс гарсны маргааш үзүүлнэ.
  • Амбулаторийн эмч эмчилгээний хяналт тавих, эмнэлгийн лист олгох, шаардлагатай тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдалтийн группт оруулах асуудлуудыг шийдвэрлэнэ.