Нүүр хуудас / Тусламж үйлчилгээ / Эмнэлгийн дотоод журам

Эмнэлгийн дотоод журам

Өвчтөн хэвтэх үед тасгийн сувилагч хэвтэн эмчлүүлэгчдийн дагаж мөрдөх дотоод журмыг танилцуулна.  Дотоод журам эмчлүүлэгчийн дагаж мөрдөх зүйлс, хориглох зүйлс, эргэлт уулзалт, хүнд өвчтөн асрах тухай тусгасан. Өвчтөн эмнэлгийн дотоод журмыг мөрдүүлэх талаар эмч, сувилагч, ажилтны шаардлагыг хүлээн авч биелүүлнэ. Дотоод журмыг зөрчсөн тохиолдолд эмчилгээг зогсоож эмнэлгээс гаргах хүртэл арга хэмжээ авна.

Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд өрөөнд байгаа эд зүйлсийг хүлээн авч, хайр гамтай эдлэнэ. Хэрвээ эмнэлгийн эд хогшлыг эвдэлсэн тохиолдолд хохирлыг зохих журмын дагуу буруутай хүнээр төлүүлж барагдуулна.

Хориглох зүйлс:

  • Эмчийн заалтаас гадуур дур мэдэн эм тариа хэрэглэх, эмчилгээ хийлгэх
  • Өрөөндөө болон эмнэлгийн орчинд тамхи татах
  • Өвчний түүхийг дур мэдэн үзэх, авч явах
  • Эмчийн зөвшөөрөлгүй эмнэлгээс гарах
  • Согтууруулах ундаа хэрэглэх