Нүүр хуудас / Тусламж үйлчилгээ / Эмнэлгээс түр гарах

Эмнэлгээс түр гарах

Өвчтөн эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа түр гадагшаа гарах шаардлага гарсан үед заавал эмчлэгч эмч, тасгийн эрхлэгчид мэдэгдэж  зөвшөөрөл авна.Ингэхдээ чөлөөний хуудсыг өөрийн гараар бөглөх ба  хэдэн цагт эмнэлгээс гарч, хэдэн цагт буцаж ирэх, гарч буй зорилго зэргийн талаар чөлөөний хуудсанд тэмдэглэж үлдээнэ. Амралтын өдрүүдэд чөлөө авах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд жижүүрийн эмчид мэдэгдэнэ. Чөлөөгөөр гарсан үедээ  осол гэмтэлд орох, хэв журам зөрчсөн тохиолдолд эмчлүүлэгч өөрөө хариуцна.