Нүүр хуудас / Тасаг нэгж / ЭМЧИЛГЭЭНИЙ ХООЛ ЗҮЙ

ЭМЧИЛГЭЭНИЙ ХООЛ ЗҮЙ

Эмчилгээний хоол зүйн тасаг нь эмнэлгийн Хоёрдугаар байрны 1 давхарт байрладаг бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдэд хоол үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлэхээс гадна үйлчлүүлэгчдэд болон эмнэлгийн ажилчдад зохистой хооллох зөвлөгөө өгөх, гарын авлага материал тараах, өдөрлөг сургалт зохион байгуулах арга хэмжээг тогтмол явуулдаг.

Мөн тус тасаг нь 2017 онд “Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал”  MNS CAC RCP 39:2011 стандартыг нэвтрүүлэн ажиллах зорилт тавин ажиллаж байна.

Тус тасгийн үйл ажиллагааны чиглэл нь:

  • - Эмнэлгийн эмчлүүлэгчид, эмнэлгийн нийт ажилчдад чанартай, баталгаатай, эрүүл хүнсээр эмчилгээний хоол хийн  үйлчилдэг.
  • - Эмчилгээний хоолонд: ходоод гэдэсний өвчний хоол, мэс заслын дараах хоол, элэг цөсний өвчин, бөөрний өвчин, чихрийн шижин, зүрх судасны өвчин, цагийн хоол, зонд хоол, өвчний эдгэрэлтийн үеийн хоол, тусгай хоол, зажиллах залгих бэрхшээлтэй өвчтөний хоол, цагаан хоол зэрэг нийт 240 нэр төрлийн хоолоор тогтмол үйлчилж байна.
  • - Нийтийн хоолонд: ажилчдад зориулсан эрүүл хоол, зууш, салад, 1, 2-р хоол, ширхэгийн хоол, ундааны зүйлс багтсан нийт 132 нэр төрлийн хоолоор үйлчилж байна.
  • - Эмчилгээ сувилалын хоолны удирдамж (ЭМС-ийн 2007 оны 211 тоот тушаалын хавсралт), Зонхилон тохиолдох өвчний үеийн эмчилгээний хоолны стандарт MNS 5991:2009 зэргийг мөрдөн ажилладаг.
  • - Эмчилгээний болон ажилчдад үйлчлэх нийтийн хоолны цэсийг сар бүр эмчилгээ эрхэлсэн дэд даргаар батлуулан хийх ба хоол бүрт технологийн карт гарган мөрддөг.
  • - Жил бүр хүнсний бүтээгдэхүүн худалдан авах тендер зарлаж хүнсний материал нийлүүлэх гэрээг байгууллагуудтай хийн захиалгын дагуу нийлүүлэгддэг. Түргэн муудах хүнс (Сүү цагаан идээ, нарийн ногоо) зэргийг тухайн хоол хийх өдөртөө захиалж, хүнсний ногоо, махыг 7 хоногт 2 удаа, хуурай хүнсний бүтээгдэхүүнийг сард 2 удаа татан авч өөрийн нөөцийн өрөөнд хадгалдаг.
  • - Захиалгат хоол болон бусад ажиллагааны үед хүлээн авалтын ажиллагааг зохион байгуулан хийж гүйцэтгэдэг.