Зөвөлгөө

Эмчилгээний хоолны ерөнхий ойлголт

Нийтэлсэн огноо: 2017-11-30

Тодорхой найрлага бүхий хоолны өвөрмөц технологиор бэлтгэн эмчилгээний болон өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх хоолыг эмчилгээний хоол гэнэ. Эмчилгээний хоол нь үйлчлүүлэгчийн эмчилгээ, үйлчилгээний нэг хэсэг болох бөгөөд зарим тохиолдолд үндсэн эмчилгээний журмаар хэрэглэгддэг. Хоолоор эмчлэх арга нь физиологийн шаардлагын үүднээс үзэхэд бие махбодид хамгийн тохиромжтой арга юм. Эмчилгээний хоолыг 1а-16 гэсэн дугаараар дугаарладаг ба  дугаар тус бүр нь аль нэг эрхтэн системийн эмгэгийн үед хэрэглэх заалт, бэлтгэх технологи, хэрэглэх хугацаа, хоногийн хоолны найрлага, илчлэг, хэрэглэж болох ба хориглох хүнсний бүтээгдэхүүний заалттай байдаг. Тухайлбал: 
  • Хоол 1а. ходоод, 12 нугалаа гэдэсний архаг ба хурц үрэвсэл, шархлаат өвчний эхний үеүүдэд, ходоодны хагалгааны дараах хоёр дахь өдрөөс, улаан хоолойн түлэгдэлтийн үед хэрэглэнэ
  • Хоол 1б 1а. хоол өгч буй өвчтөнүүдэд биеийн байдал харьцангуй дээрдэж эхлэхэд үргэлжлүүлэн өгнө. Шархлаа өвчний үед бол 1а хоолыг 7-10 хоног өгсний дараа 1б хоолыг өгнө. Ходоод, 12 нугалаа гэдэсний шархлаа өвчний хурц үеийн намжилтийн үед хэрэглэнэ.
  • Хоол 1. Ходоод нарийн гэдэсний архаг үрэвслийн /ходоодны шүүс ихэсссэн/ сэдрэлийн үед 1а, 1б хоолыг 3-7 хоног өгсний дараа үргэлжлүүлнэ. Ходоодны хагалгааны дараа 1а, 1б хоол 14-20 хоног өгсний дараа үргэлжлүүлэн өгнө. Бусад эрхтнүүдийн өвчтний үед ходоодны үрэвсэл хавсарсан тохиолдолд
  • Хоол 2. Ходоодны шүүс ялгаруулалт багассан ходоодны архаг үрэвсэл хурцадсан, шингэн суулгалтын үед, Бүдүүн гэдэсний архаг үрэвслийн хурцадсан үед эмчилгээний хоолноос ердийн хоолонд шилжихийн өмнө, Зажлах эрхтнүүдийн гэмтэл, өөрчлөлтийн үед болон хурц халдварт өвчин, хагалгааны дараа эдгэрэлтийн болон бусад вчний үед суулгалт хавсарсан тохиолдолд
  • Хоол 3. Буруу хоололтоос үүдэлтэй өтгөн хаталт / бусад эрхтний талаас эмгэг өөрчлөлтгүй/, Шулуун гэдэсний зарим өвчний /цагаан мах эргэх, хошногоны амсрын урагдалт/ хурцдаагүй үед
  • Хоол 4. Ходоод гэдэсний өвчний хурц үе, бүдүүн гэдэсний үрэвслийн суулгалттай үед болон цусан суулгын хурц үе, гэдэсний хагалгаа хийлгэсний дараа 4-7 дахь хоногоос хэрэглэнэ
  • Хоол 5а. Элэгний хурц үрэвслийн эхэн үед, Архаг үрэвслийн сэдрэлтийн үед, Цөсний замын үрэвслийн эхэн үед /холецистит, ангиохолит/, Элэгний хатуурал, Элэгний комын дараа
  • Хоол 5б. Дээрх өвчнүүдийн үед 5а хоолны дараа үргэжлүүлнэ.
  • Хоол 5. Дээрх өвчнүүдийн эдгэрэлт буюу намжилтийн үед 5б хоолны дараа үргэжлүүлнэ. Элэг цөсний архаг үрэвсэл, цөсний чулуутай үед
  • Хоол 5.п.1. Нойр булчирхайн хурц үрэвслийн үед
  • Хоол 5.п.2. Нойр булчирхайн архаг болон хурц үрэвслийн намжилтын үед
  • Хоол 6. Тулай /подагра/ өвчний үеийн хоол
  • Хоол 7а. Бөөрний түүдгэнцэрийн хурц үрэвслийн хүнд үед /хөнгөн хоолны өдрийн дараа/, дунд зэргийн үед /өвчин дөнгөж эхэлсэн/, Түүдгэнцэрийн архаг үрэвслийн бөөрний дутагдлын үед 
  • Хоол 7б. Бөөрний түүдгэнцэрийн хурц үрэвслийн үед, дунд зэргийн үед 7а хоолны дараа үргэжлүүлнэ. Түүдгэнцэрийн архаг үрэвслийн бөөрний дутагдал хөнгөн зэргийн үед 7а хоолны дараа өгнө.
  • Хоол 7. Бөөрний хурц болон архаг үрэвслийн хурцадсан бөөрний дутагдалгүй үед, дээрх өвчнүүдийн үед 7б хоолны дараа үргэлжлүүлнэ
  • Хоол 8. Таргалалтын үеийн хоол
  • Хоол 9. ЧШӨ, хөнгө ба дунд зэргийн явцтай, инсулин эмчилгээтэй, хэт мэдрэгших, харшлын гаралтай /хэрлэг, өвөрмөц бус полиартрит, уушгины багтраа, квинкийн хаван, чонон хөрвөс/ өвчин
  • Хоол 9а. ЧШӨ, хөнгөн ба дунд зэргийн явцтай, таргалалт 1 ба 2 зэрэг
  • Хоол 9б. ЧШӨ, дунд зэрэг ба хүнд явцтай, инсулин эмчилгээтэй, хөдөлгөөний идэвхитэй
  • Хоол 10а. Цусны эргэлтийн системийн дутагдлийн 2,3-р үед
  • Хоол 10. Цусны эргэлтийн системийн дутагдлын I, II үед артерийн даралт ихсэх өвчин, бөөрний өвчний үед 10а хоолны дараа үргэжлүүлнэ
  • Хоол 10с. Тархины болон захын венийн судасны хатуурал, ишеми өвчин, цусны даралт ихдэх өвчний II, III үе, шигдээсийн дараах сорвижилтын үед
  • Хоол 10и. Зүрхний шигдээс I, II, III үе болгон авч үздэг I үе - хурц үе эхний - 8 өдөр,  II үе - хурц үеийн дараах үе 2-3 долоо хоног,  III үе- сорвижилтын үе дөрөвдүгээр долоо хоногоос эхэлнэ
  • Хоол 11. Уушги, яс, үе мөчний сүрьеэ өвчин
  • Хоол 12. Мэдрэлийн системийн эмгэгийн үед
  • Хоол 13. Хурц халдварт өвчнүүдийн үед
  • Хоол 14. Бие махбодийн хүчил шүлтийн тэнцвэр алдагдаж шүлтлэг тал нь давамгайлсан үед
  • Хоол 15. Бүх өвчний эдгэрэлтийн үед, сувилалын газарт
  • Хоол 16. 1-3 насны хүүхдийн өвчний бүх өвчний эдгэрэлтийн үед хэрэглэх хоол