Нүүр хуудас / Тусламж үйлчилгээ / Эмэгтэйчүүдийн кабинет

Эмэгтэйчүүдийн кабинет

Манай эмнэлгийн Эмэгтэйчүүдийн кабинетийн мэргэшсэн их эмч, сувилагч нар нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээ, үйлчилгээний стандарт удирдамжийн дагуу олон улсын жишигт нийцсэн тусламж үйлчилгээг орчин үеийн аппарат тоног төхөөрөмж ашиглан үзүүлж байна.

Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан: 8:20-16:20

Байршил: УХТЭ-ийн Хоёрдугаар байрны 1 давхарт 107 тоот

Эмэгтэйчүүдийн кабинет нь  дараах төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

Амбулаториор хийгдэх үзлэг:

  • Харьяалалын эмэгтэйчүүдэд жирэмсний хяналт, диспансерийн хяналт
  • Урьдчилан сэргийлэх үзлэг, зовиур илэрсэн үед өвчний учир эмэгтэйчүүдийн үзлэг хийгдэж байна.

Амбулаториор хийгдэх шинжилгээ:

  • Үтрээний наалдацын шинжилгээ /үтрээний үрэвсэл цагаан юм элбэгшихэд хийгдэнэ/
  • Үтрээний нян ургуулах бактериологийн шинжилгээ /үтрээний үрэвсэл болон бөөр шээсний замын халдварын үед хийгдэнэ/
  • Умайн хүзүүний эсийн шинжилгээ /умайн хүзүүний хавдар, хавдрын урьдал, үрэвслийг оношилно/
  • Умайн хүзүүний эдийн шинжилгээ /умайн хүзүүний эсийн шинжилгээнд хавдар болон хавдрын урьдал өөрчлөлт гарсан үед оношийг тодруулах зорилгоор хийгдэнэ/
  • Умайн хөндийн эдийн шинжилгээ /эмэгтэйчүүдийн шалтгаан тодорхойгүй цус алдалт, жирэмсэнтэй холбоотой цус алдалтын үед, эсийн шинжилгээнд өөрчлөлттэй гарсан үед онош тодруулах зорилгоор хийгдэнэ/
  • Гистеросальпингография /эмэгтэйчүүдийн үргүйдлийн үед рентген тодосгогч бодистой умайн гуурсан хоолойн зураг авах шинжилгээ/
  • Кольпоскопи /умайн хүзүүний дуран/ - умайн хүзүүний үрэвсэл, хавдар, хавдрын урьдалыг дурандаж оношлоно.
  • Гистероскопи /умайн хөндийн дурангийн шинжилгээ. Умайн хөндийн цус алдалтын үед умайн хөндийг дурандаж онош тодруулна/

Амбулаториор хийгдэх ажилбарууд:

  • Умайн хөндийд ерөндөг тавих
  • Умайн хөндийгөөс ерөндөг авах
  • Умайн хүзүүнээс полип авах
  • Умайн хүзүүний шархлааны үед умайн хүзүүг түлэх
  • Умайн хүзүүний хавдрын урьдал үед умайн хүзүүг /LEEP / лазераар өөлөх
  • Бартолин булчирхайн буглаа нээх
  • Бэлгийн их уруул болон гадна бэлэг эрхтэний үүсвэр авах
  • Умайн хүзүүг солковагинаар түлэх
  • Хагалгааны дараах боолт
  • Оношлогооны болон эмчилгээний арын хүнхрээний хатгалт
  • Бэлгийн шовх ургацаг авах
  • Умайн хүзүүний уйланхай шивэх эмчилгээ
  • Дутуу зулбалт цэвэрлэх
  • Өсөлтгүй жирэмслэлт цэвэрлэх
  • Үтрээний эмчилгээ
  • Ургийн зүрхний цохилтыг допплероор үзэх

Мэс заслын тасагт хийгдэх эмчилгээ:

  • Умайн хоргүй хавдрын үеийн эмчилгээ
  • Өндгөвчний үүсвэр болон уйланхай эмгэгийн үеийн эмчилгээ
  • Умайн гуурсан хоолойн эмгэгийн үеийн эмчилгээ
  • Үргүйдлийн үеийн эмчилгээ
  • Хярзангийн нөхөн сэргээх хагалгаа
  • Эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал

Эмч нар харах