Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / ЭМЯ-ны дэргэдэх ЭМЁЗХяналтын Хорооноос “Эмнэлгийн мэргэжилтний ёсзүй, төлөвшил, хариуцлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

ЭМЯ-ны дэргэдэх ЭМЁЗХяналтын Хорооноос “Эмнэлгийн мэргэжилтний ёсзүй, төлөвшил, хариуцлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Нийтэлсэн огноо: 2019-11-11

ЭМЯ-ны дэргэдэх ЭМЁЗХяналтын Хорооноос “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил, хариуцлага” сэдэвт сургалтыг тус эмнэлгийн Хурлын зааланд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13:00-16:00 цагуудад зохион байгуулав.

Сургалтын үеэр  :

  • ЭМЁЗХХорооны дарга Ц.Цэрэндагва “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, тулгуур зарчим” сэдвээр
  • ЭМЁЗХХорооны гишүүн Ч.Батнарйамдал “Эмнэлгийн мэргэжилтний үүрэг, мэргэжлийн бахархал, үнэ цэнэ “ сэдвээр
  • ЭМЯ-ны дэргэдэх ЭМЁЗХХ-ны гишүүн Ч.Оргилтуяа “Мэндчилэх ёсон” сэдвээр 
  • ЭМЯ-ны дэргэдэх ЭМЁЗХХ-ны гишүүн О.Болорсайхан “XXI зууны Анагаах ухааны ёс зүй” сэдвээр 
  • ЭМЯ-ны дэргэдэх ЭМЁЗХХ-ны гишүүн Д.Оюунбилэг “Эмнэлгийн мэргэжилтний харилцаа” сэдвээр тус тус сургалт явуулав.

Мөн ЭМС-н 2019 оны 09дүгээр сарын 04-ны өдрийн А/406 тоот тушаал “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”- тэй танилцав. Сургалтанд тус эмнэлгийн ЭМЁЗСХорооны гишүүд,179 эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн нар идэвхитэй оролцлоо.