Нүүр хуудас / Тасаг нэгж / ЭМ ЗҮЙН ТАСАГ

ЭМ ЗҮЙН ТАСАГ

УХТЭ-ийн Эм зүйн тасаг нь Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, сургалт сурталчилгааны ажил зохион байгуулах, тендер зохион байгуулах, гаж нөлөө бүртгэх, тэдгээрийг үнэлэх, мэдээ, тайлан гаргах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг.

0
Манай клиник эм зүйчид нь эмнэлзүйн мэдлэг, лабораторын шинжилгээний хариуг тайлан унших чадвартай, олон улсын стандарт, удирдамж, мэргэжлийн вэб сайт, ном товхимолыг уншиж, эргэн мэдээллэх, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх гэх мэт чадвар бүхий бөгөөд “Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх стратеги” хэрэгжүүлэх зорилгоор жил бүр тасралтгүй сургалт, судалгаа, аян, эмчилгээний удирдамж, ном боловсруулж ажиллаж байна.