Зөвөлгөө

Эрүүл байх

Нийтэлсэн огноо: 2017-10-16

Эрүүл байх гэхээр та хавдраас сэргийлэх, дархлаажуулах, гараа угаах гэх мэт олон арга замын талаар бодож болно. Эрүүл дадал зуршлыг дагаж, хэвшүүлэх нь чухал.

Мөн анхаарах ёстой шинж тэмдэгийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Ямар шинж тэмдэг илэрэхэд эмнэлэгт хандахаа мэдэх нь зүйтэй. Тухайлбал шалтгаангүйгээр хэт турах, амьсгал богиносох, гэнэтийн толгой хүчтэй өвдөх гэх мэт.

Түүнчлэн жил бүр тогтмол эмчийн үзлэгт орж, шинжилгээ хийлгэх нь чухал. Эрт илрүүлэлт нь амжилттай эмчилгээний үндэс юм.

Эрүүл аж төрөх ёс

  1. Зөв хооллох

Тогтмол цагт л ид, идэхдээ аль болох бага ид. Энэ нь зөв хооллолтын үндсэн зарчим юм. Хоногийн хоолны илч бие махбодийн энерги зарцуулалтыг хангах ёстой. Хоногт уураг 60-75 гр, өөх тос 80-100 гр, нүүрс ус 350-450 гр байвал зохино. Нийт хоолны 30 хувийг өглөө, 45 хувийг өдөр, 25 хувийг орой идвэл зохистой.

  1. Хөдөлгөөнтэй байх

1973 онд Чикагогийн их сургуулийн эрдэмтэд хөгширөлтийн гол шалтгаан нь эс хоорондын зайд аажмаар тунаж үлдсэн шаар болохыг тогтоожээ.

Ямар ч насны хүн биеэ чийрэгжүүлэх, хөдөлмөрийн чадвараа дээшлүүлэх, эд эрхтэнээ хөдөлгөөнд оруулах дасгалууд хийж байх ёстой бөгөөд харин танийг огцом бус аажмаар хийж сурах хэрэгтэй байдаг.

  1. Муу зуршил

Муу зуршилаас хүч сулрал, өвчин шаналан эхэлдэг. Муу зуршил энергийг хорогдуулж, организмыг доройтгодог.