Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / "Эрүүл мэндийн технологи-2019" эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэнд оролцлоо.

"Эрүүл мэндийн технологи-2019" эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэнд оролцлоо.

Нийтэлсэн огноо: 2019-10-08

“Эрүүл мэндийн технологи-2019” Эм, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа

ЭМЯ, “Мишээл экспо” төв, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоотой хамтран  21 дэх жилдээ зохион байгуулж буй “Эрүүл мэндийн технологи-2019” үзэсгэлэн 2019 оны 10 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулсан байна. Үзэсгэлэнд эрүүл мэндийн салбарын дэлхийд тэргүүлэгч эм, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид оролцож, технологийн дэвшлийг танилцуулсан байна.

Энэ үеэр тус эмнэлгээс ард иргэдэд 6 нэр төрлийн үзлэг оношилгоо, зөвлөгөөг үнэ төлбөргүй хийлээ. УХТЭ -ээс үзсэглэнд оролцосон эмч, мэргэжилтэнүүд маань зохион байгуулагчийн зүгээс талархлын бичиг хүлээн авсан бөгөөд хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эмнэлгийн захиргаа