Зөвөлгөө

Эрүүл хооллох 10 зарчим

Нийтэлсэн огноо: 2018-12-10

1-р зарчим:  Таны тавганд байгаа хоол аль болох өнгө өнгөөр алагласан байвал сайн. Энэ нь таны хоолны орцонд олон төрлийн бүтээгдэхүүн орсныг илтгэнэ. 

2-р зарчим: Үр тариа (талх, гоймон,будаа) бүтээгдэхүүн нь цатгахаас гадна биед хэрэгтэй витамин, эрдэс бодис өгдөг. Гэхдээ илчлэг ихтэй тул ногооны салат, өөх тос багатай махан бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэх нь зүйтэй.

3-р зарчим: Давсны хэрэглээг багасга

4-р зарчим: Хүн өдөрт дор хаяж 1,5л шингэн уух хэрэгтэй. Гэхдээ ус, ургамлын цай, илчлэг багатай ундаа уух нь зохимжтой.

5-р зарчим:  Сүү, сүүн бүтээгдэхүүн өдөр болгон хэрэглэж байх хэрэгтэй. Мах: Загас тахианы махыг долоо хоногт нэг удаа хэрэглэх, хиамны төрлийн утлагатай бүтээгдэхүүнээс аль болох татгалзах  долоо хоногт 300-600 граммаас хэтрүүлж  болохгүй. 

6-р зарчим: Хоолондоо малын өөх тосны хэмжээг аль болох багасгаж, харин ургамлын гаралтай тосныхэмжээг нэмэгдүүлэх нь чухал. 

7-р зарчим: Хоол хүнс бэлдэхдээ бага температурт, бага хэмжээний усанд болговол витамин нь үхдэггүй.

8-р зарчим: Жимс ногоог аль болох их хэрэглэхийг хичээгээрэй. Энэ нь витамин эрдэм бодисоор баялаг байдаг. Хоол хүнс бэлдэхдээ аминдэмийг хадгалахын тулд ногоог түүхийгээр хэрэглэх, эсвэл жигнэж идэх нь чухал. 

9-р зарчим: Хооллох үедээ зориуд цаг заран тайван сууж, юу идэж байгаагаа анзаарах нь чухал. Энэ нь таны өдрийн стрессийг багасгахаас гадна хоол боловсруулахад сайнаар нөлөөлнө. Яаруу сандруу идэх нь таргалах нэг үндэс болдог.

10-р зарчим: Хөдөлгөөний идэвхтэй байвал та зүрх судас, чихрийн шижин, даралт ихсэх зэрэг олон өвчнөөс урьдчилан сэргийлж чадна